Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 412

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-16-14 тоотод оршин суух, ВЖ65101809 регистрийн дугаартай, Тайж овогт Бямбадоржийн Нарантуяагийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох ыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг оролцов. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Уранцэцэг нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хуралдуулж өгөхийг хүссэн хүсэлтийг бичгээр гаргасан байна.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.Нарантуяа шүүхэд гаргасан хүсэлтээ:

Миний бие Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 481 тоот лавлагаа, мөн МҮЭ-ийн бат илэрхийлэх, ажилд орсон тушаал зэргийг үндэслэн 1984 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн техник туслалцааны трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар Б.Нарантуяагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 09 сарын 22-ны өдрийн 481 дугаар албан бичиг,2012 оны 12 сарын 19-ны өдрийн 906 дугаартай албан бичиг, 527474 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэл, Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1984 оны 08 сарын 06-ны өдрийн 154 дүгээр тушаал, 1991 оны 04 сарын 10-ны өдрийн 123 дугаар тушаал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Нарантуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Нарантуяа нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестид нормчноор /засал чимэглэлчнээр/ ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 09 сарын 22-ны өдрийн 481 дугаар албан бичиг, 2012 оны 12 сарын 19-ны өдрийн 906 дугаартай албан бичиг, 527474 дугаартай МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэл, Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1984 оны 08 сарын 06-ны өдрийн 154 дүгээр тушаал, 1991 оны 04 сарын 10-ны өдрийн 123 дугаар тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Тайж овогт Бямбадоржийн Нарантуяагийн хүсэлтийг хангаж, улсад ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж овогт Бямбадоржийн Нарантуяагийн 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3-р трестид нормчноор /засал чимэглэлчнээр /ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчшийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ