Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
Хэргийн индекс | 131/2016/0246/И |
Дугаар | 430 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 430
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Ганмөнхжин ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Халзан хайрахан ХХК, Цамбын Жанцансамбууд холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 9.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ганмөнхжин ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ
Халзан хайрхан ХХК нь манай байгуулагаас явган зам, кольцо, хучилтын хавтан болон бусад материалыг худалдаж авсан бөгөөд одоог хүртэл үлдэгдэл төлбөрөө барагдуулаагүй байх тул 9.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ганмөнхжин ХХК-ийн төлөөлөгч Я.Оюунтөгс шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ц.Жанцансамбуу нь нэхэмжлэлийн шаардлага 9200000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгч Ганмөнхжин ХХК-ийн төлөөлөгч Я.Оюунтөгсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ганмөнхжин ХХК нь Ц.Жанцансамбууд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 9.200.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Ц.Жанцансамбуу нь 2014 оноос 2015 оны хугацаанд Ганмөнхжин ХХК-иас барилгын материал зээлээр худалдан авч 9.200.000 төгрөгийг үлдэгдэлтэй болох нь 2015 оны 09 сарын 11 ний өдрийн тооцоо нийлсэн акт, зарлагын баримт зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Жанцансамбуу нь Худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 9.200.000 төгрөгийг нэхэмжлэгч Ганмөнхжин ХХК нд төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнээр нэхэмжлэгч Ганмөнхжин ХХК-ийн төлөөлөгч Я.Оюунтөгс нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 91950 төгрөгийн тал хувь болох 45975 төгрөгийг төрийн сангийн орлогоос, 45975төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ганмөнхжин ХХК нь Ц.Жанцансамбууд холбогдуулж Худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 9.200.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 91950 төгрөгийн тал хувь болох 45975 төгрөгийг төрийн сангийн орлогоос, 45975 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ганмөнхжин ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйгтайлбарласугай.
ШҮҮГЧ: Ч.БАЯРЦЭНГЭЛ