Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 330

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 09-37 тоотод оршин суух Лхамжавын Нармандахад холбогдох

Торгуулийн мөнгө 384.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9-37 тоотод оршин суух Лхамжавын Нармандах нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар 384.000 төгрөгөөр торгуулсан боловч торгуулийн мөнгийг одоог хүртэл төлөхгүй байх тул торгуулийн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Нармандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Нармандах миний бие Цагдаагийн газрын нэхэмжилсэн 384.000 төгрөгийг төлж барагдуулсан гээд төлбөр төлсөн талаарх банкны баримтыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Л.Нармандахад холбогдох торгууль 384.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Л.Нармандах нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр биелүүлсэн болох нь Хас банкны төлбөрийн баримтаар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 12.170 төгрөгний тал хувь буюу 6.085 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,  торгуулийн мөнгө 384.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Нармандах нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 12.170 төгрөгийн тал хувь буюу 6.085 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар  зохигчид  давж  заалдах,  хяналтын  журмаар  хянан шийдвэрлүүлэхээр  гомдол  гаргах,  тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин нэхэмжлэл  гаргахгүй болохыг дурдсугай.

                     

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                       Ц.ҮЙТҮМЭН