Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2016/0336/и |
Дугаар | 436 |
Огноо | 2016-09-16 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 436
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Хүрмэн баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын Б /РД: *******/,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Хүрмэн сумын *******т оршин суух, ******* овгийн *******ийн М /РД: *******/,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн хадгаламжийн дэвтэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч С.М, нарийн бичгийн дарга М.Сугирсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Мтай 2009 оны 09 дүгээр сард гэрлэлтээ батлуулж 2010 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин ******* төрсөн. Ам бүл 3 амьдарч байгаад 2012 оны 04 дүгээр сард маргалдан салж 3 жил орчим тусдаа амьдарсан. 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Энэ цагаас эхлэн С.М нь өөрийн гэсэн амьдрал зохиосон. Хүүхдээ харж хандана гэж ярьдаг байсан болохоор тэр үед хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй. Гэтэл өнөөдрийг хүртэл хүүхдээ харж хандаагүй. 06 дугаар сарын 02-ны өдөр бэлэг авч өгсөн. Бэлтгэл бүлгийн сургалтанд 30000 төгрөг төлснөөс өөрөөр харж хандаагүй. Хэлж ярихаар хэл амаар доромжилдог. Чамд юу ч өгөхгүй чаддаг юм бол заргалдаад ав харж байя гэдэг. Иймд хариуцагч С.Маас охин *******д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. С.М нь охин *******гийн сар бүр 20000 төгрөг ордог хадгаламжийг эзэмшдэг. Өнөөдрийг хүртэл охиноо асран өсгөж байгаа учраас хадгаламжийн дэвтрийг Т.Б миний бие дээр шилжүүлэн авч өгнө үү гэжээ.
Хариуцагч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч *******ийн М миний бие нэхэмжлэгч *******ын Бийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Т.Бтэй 2009 онд танилцаад 2010 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин Аминхүслэн төрсөн. Хамт амьдарсан 3 жилийн хугацаанд Б нь хөдөө 11 хоног л очиж хөдөө ажилд тусалсан. Бусад хугацаанд сумын төв дээр хамт ирэн очин амьдарч байсан. Б нь сумын төв дээр дэлгүүр ажиллуулдаг ба охин Аминхүслэн 2 нас 6 сар хүртэл миний ээж ******* дээр ингэний сүүгээр тэжээгдэж өссөн. Салснаас хойш охин Аминхүслэнг ээж Б нь надтай уулзуулалгүй удаан хугацаагаар аваад явсан. Уулзах гэхээр утсаар, мэссэжээр дарамтлаад уулзуулдаггүй байсан. Саяханаас уулзуулдаг болсон. Би охинтойгоо ярьж байя гэж утас, дугаар авч өгсөн боловч яриулахгүй байж байгаад дугаарыг нь устгуулсан. Би дугаарыг нь нэг удаа сэргээж өгсөн. Мөн охинтойгоо уулзах болгондоо хувцас хунар, унадаг дугуй авч өгсөн. Охин Аминхүслэн миний хүүхэд мөн учраас би охиныхоо ирээдүй, сурлага хүмүүжилд нь дэмжлэг болох үүднээс хуримтлалын хадгаламж нээлгэн боломж л гарвал мөнгө хийж байгаа. Одоо би охин Аминхүслэнгийн нэр дээр өөрөө хамтран эзэмшигчээр хадгаламж нээлгэсэн байгаа юм цаашид охиноо 18 нас хүрээд өөрөө авах эрхтэй хадгаламж нээж хийхээр шийдээд байгаа. Учир нь Б урд нь миний Хаан банкинд нээлгэсэн Аминхүслэнгийн нэр дээр байсан хуримтлалын хадгаламжинд байсан 2 сая гаруй төгрөг үрээгдээд байгаа болохоор би өөрийн хамтран эзэмшигчээр охин Аминхүслэнгийн нэр дээр хуримтлалын хадгаламжийг дахин нээлгээд мөнгө хийгээд 2 жил гаруй хугацаа болж байгаа учраас цаашид оюутан болж амьдралд хөл тавих хүртэл би хүүхдээ харж хандаж явах үүднээс хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ дансанд хийж явж байх болно. Би өнгөрсөн жил гэр барьж өгье гэхэд чиний гэрээр яадын халтарууддаа барьж өг шүүхээр хүүхдийн мөнгө тогтоолгоно гэж хэлэхээр нь барьж өгөөгүй. Хамт амьдарч байсан хүүхдийн минь ээж гэж бодож харж хандаж явах гэхээр үгээр доромжилж элдвээр хэлээд зан ааш эвдээд байдаг болохоор өдийг хүрсэн юм гэжээ.
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд ирүүлсэн тодорхойлолтдоо: Т.Б миний бие охин *******гийн сард 20000 төгрөг ордог дэвтрийг С.Маас хүлээн авлаа. Одоо энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй боллоо гэжээ.
Нэхэмжлэгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би энэ хүнтэй гэрлэлтээ цуцлуулсан байсан. Тухайн үед бид хэл амаа ололцоод хүүхдийнхээ тэтгэлэгийг шүүхээр тогтоолгоогүй байсан юм. Манай хүүхэд одоо 1 дүгээр ангид орж байгаа. Хүүхэд сургуульд сурахад зардал мөнгө их орж байна. Би хүүхдийнхээ сар бүр улсаас олгодог 20000 төгрөгийг нэг ч удаа авч үзээгүй. Одоо дэвтрийг С.Маас шилжүүлж авсан болохоор үүнийг шүүхээр шийдвэрлүүлэхгүй. Хүүхдийн хадгаламжийн дэвтэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Энэ хүн салаад түрүүлж амьдрал зохиосон. Одоо хүүхэд 6 нас гарсан. Сая сургуульд орсон. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хүүхэддээ хэдэн хувцас, унадаг дугуй авч өгсөн. Хүүхдийн эцэг нь С.М мөн. Одоо энэ хүнээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхэддээ хэдхэн хувцас авч өгсөн гэж ярьж байна. Энэ хүн намайг хүүхэдтэй уулзуулдаггүй байсан. Сая хэд хоног уулзуулсан. Хүүхдийг манай ээж ингэний сүүгээр 3 ой хүртэл нь тэжээж өсгөсөн. Энэ хүн одооноос намайг хүүхэдтэй уулзуулж байгаа. Хүүхэдтэйгээ уулзуулахгүй байх үед би юм авч өгч чадахгүй байсан. Миний уур их хүрч байсан. Хүүхдийн тэтгэлэг бол байх ёстой. Би өөрөө 2 хүүхэдтэй хүнтэй суусан. Тухайн үед хүүхэд 18 нас хүрэхэд хүүхдээ оюутан болоход нь би санхүүгийн боломжгүй болно. Би хүүхэддээ хугацаатайгаар хадгаламж нээж сар бүр мөнгө хийж явдаг. Хүүхдийг 18 нас хүртэл нь намайг болон Бийг авч болохооргүйгээр хугацаатай хадгаламж нээж хүүхдээ 18 нас хүрэхэд нь олгохоор хүүхдийн тэтгэлэгийг хуримтлуулахыг хүүсч байна. Мөн хүүхэдтэйгээ уулзалдаж байхыг хүсч байна. Хүүхдийг надад өгдөггүй, уулзуулдаггүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Т.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 59 дугаартай шийдвэрийн хуулбар хариуцагчийн хариу тайлбар, тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Б нь С.Маас охин *******д тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн хадгаламжийн дэвтэр гаргуулах шаардлага гаргасан ба хүүхдийн хадгаламжийн дэвтэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Т.Б, С.М нар нь 2009 оноос гэрлэлтээ батлуулж хамтран амьдарч, энэ хугацаанд 2010 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин ******* төрсөн, эцэг нь С.М мөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогддог бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар маргахгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Иймд С.М нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч С.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2010 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин *******г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Т.Б нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Бийг улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Маас улсын тэмдэгтийн хураамжид 28209 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ