Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2016/00494

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргач Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.     

  ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нь 1966 онд төрсөн. 50 настай тэтгэвэрт орох болсон тул 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл *******ын Хөгжлийн зам нэгдлийн 1-р багт малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр гэр шатахад хамт шатсан. Иймд дээрх хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү?гэжээ.

Шүүх хуралдаанаар Д.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн *******ын засаг даргын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 28 дугаар албан бичиг, аймгийн Архивын 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 1439 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь Баянхонгор аймгийн *******ын Хөгжлийн зам нэгдлийн 1-р бригадад малчнаар 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн *******ын засаг даргын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 28 дугаар албан бичиг, аймгийн Архивын 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 1439 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Д.*******ын хүсэлтийг хангаж ажиллаж байсан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын Баянхонгор аймгийн *******ын Хөгжлийн зам нэгдлийн 1-р бригадад малчнаар 1985 оны 03 сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.                                          

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ