Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2016/0244/И |
Дугаар | 269 |
Огноо | 2016-09-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 269
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг Ноёнхутагтын А-71 тоотод байрлах Дорноговь аймаг дахь Нефть хангамжийн салбар /РД:2075261 yтас: 0252242279/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3-р баг 18-ын хутагт оршин суух Итгэл овогт Бандийн Батцэнгэл /ЕЮ71072118, yтас: 89500041/-д холбогдох,
“2,488,700 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Нефть хангамжийн салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ШТС-аас Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардчилсан намын дарга Б.Батцэнгэл нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний хугацаанд 2,488,700 төгрөгний шатахуун зээлээр авсан. Шатахууны төлбөр тооцоог одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул Б.Батцэнгэлээс 2,488,700 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Батцэнгэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Батцэнгэл миний бие нь Дорноговь аймаг дахь Нефть хангамжийн салбараас ирүүлсэн 2,488,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Нефть хангамжийн салбар нь хариуцагч Б.Батцэнгэлд холбогдуулан 2,488,700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа 2,488,700 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Нефть хангамжийн салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,769 төгрөгний 50 хувь болох 27,384.5 төгрөгийг төрийн сангаас, тэмдэгтийн хураамж 50 хувь болох 27,384.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Нефть хангамжийн салбарын нэхэмжлэлийн шаардлага 2,488,700 төгрөгийг хариуцагч Б.Батцэнгэл нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд төлсөн 54,769 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 27,384.5 төгрөг, хариуцагч Б.Батцэнгэлээс 27,384.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Нефть хангамжийн салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ