Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Аюурзанын Энхтөр |
Хэргийн индекс | 143/2016/00431/И |
Дугаар | 449 |
Огноо | 2016-09-28 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 449
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг, Хан-Уулын 3-12 тоотод оршин суух Буриадцэдэндамба овгийн Цагаанхүүгийн Баярмаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум, 1-р баг, Өтгөнд оршин суух Дооров овгийн Цэрмаагийн Булганмаа /РД:КД73042923/-д холбогдох
600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өмгөөлөгч Ц.Баярмаа миний бие 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ц.Булганмаагийн хүсэлтээр түүний төрсөн хүү болох А.Батнарын өмгөөлөгчөөр ажиллахаар болж хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. А.Батнар нь ЭХТА-ийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдон улмаар шүүхийн шатанд шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие мөрдөн байцаалтад буцаахаар хэргийн онолоо болон өмгөөлөлөө явуулснаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцаж түүнд холбогдох хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болж, хууль эрх зүйн үйлчилгээ дууссан. Үйлчилгээний төлбөрөө 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч үлдэгдэл 400,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийг хугацаандаа төлөөгүй хоног тутамд алданги тооцохоор байгаа ба алданги 200,000 төгрөг, үндсэн төлбөр 400,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг Ц.Булганмаагаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нямсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Ц.Булганмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нямсүрэн миний бие нэхэмжлэгч Ц.Баярмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Ц.Булганмаа бид хоёр ярилцаад нэхэмжилж буй 600,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баярмаа хариуцагч Ц.Булганмаагаас 600,000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Ц.Булганмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ц.Булганмаа нь нэхэмжлэгч Ц.Баярмаагийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Булганмаагаас 9,325 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 9,325 төгрөгийг тус тус гаргуулж Ц.Баярмаад олгосугай.
4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР