| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/00315/И |
| Дугаар | 130/ШШ2016/00408 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2016/00408
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт Цын Тгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт Аий Ат холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 970000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Түрээслүүлэгч Ц.Т би 2016 оны 12 дугаар сарын 15-наас 2016 оны 7 дугаар сарын 15-ны хүртэл 6 сарын хугацаатай аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн хорооны дарга Кийн хүсэлтээр аймаг дахь ХҮНамын салбарын менежер А.Атэй хүчин төгөлдөр гэрээ хийсэн билээ. Түрээсийн төлбөрийг хэрхэн барагдуулах талаар түрээслүүлэгч Ц.Т намайг лавлахад А.А, К нар асуудалгүй, бидэнд 100% итгэж болно. Бид чирэгдэл учруулахгүй, та бидэнд дансны дугаараа өгөхөд л болно гэсэн. Тухайн үед би А.Атэй гэрээ хийсэн учир түүнд За би ХҮНамыг мэдэхгүй, дотоод асуудлаа өөрсдөө зохицуулна биз, би зөвхөн эрх зүйн харилцаанд орж гэрээ хийсэн хүнтэйгээ л үүрэг хариуцлагын талаар ярих болно гэсэн. Тэгээд гэрээ хийгдсэн. Ингээд эхний сарын түрээс гэрээний Б-3-д зааснаар 1 дүгээр сарын 15-30-ны хооронд орж ирэх байсан боловч ирээгүй. Тэгээд түрээслэгч А.Аээс очиж асуухад дээрээс төвөөс өгөхгүй саатаад байна гэсэн. Тэгж хэлэхэд нь түрээсийн төлбөрийг төвөөс шийдүүлдэг юм байна гэж мэдэж авсан. 1, 2 дугаар сарын түрээс хугацаандаа ирээгүй ч 2016 оны 3 дугаар сарын 10-нд төлөгдсөн. Харин 3, 4 дэх сарын түрээс өнөөдрийг хүртэл олон удаа нэхэгдэж чирэгдэл учруулж төлөгдөөгүй байна. Энэ нь 3 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 15-ны хооронд 2 сарын түрээс 680000 төгрөг юм. Түрээсийн төлбөрийг удаа дараа нэхэж очиход ХҮНамын менежер А.А нь та шүүхэд өгчих гэж хэлсэн. Иймд өөрсдийн ажил бүтэж байвал бид дунд нь яаж хохирох нь хамаагүй гэж үзсэн намын нэр хэлж биднийг асар их чирэгдүүлж байгаа Баян-Өлгий аймаг дахь ХҮНамын менежер А.Аээс гэрээний үүрэг болох 2016 оны 3, 4, 5 дугаар саруудын түрээсийн төлбөр 970000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид ХҮНамын улс төрийн ажилтан А.Аээс түрээсийн төлбөр 970000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХҮНамын улс төрийн ажилтан А.А бидний нэхэмжилсэн 970000 төгрөгөөс 340000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэж байгаа 630000 төгрөгийг ХҮНамын улсын төрийн ажилтан А.Аээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХҮНамын улсын төрийн ажилтан А.А би нэхэмжлэгч Ц.Тгийн нэхэмжилсэн түрээсийн төлбөр болох 970000 төгрөгөөс 340000 төгрөгийг төлж өгсөн. Одоо үлдэж байгаа 630000 төгрөгийг ХҮНамын улс төрийн ажилтаны хувьд намаас гаргуулж төлж өгөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Тгийн нэхэмжлэлтэй, А.Ат холбогдох түрээсийн төлбөр 970000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр тогтоож, шүүх хуралдааны товыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарт мэдэгдсэн байна.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, хариуцагч ХҮНамын улс төрийн ажилтан А.А нар нь ...хариуцагч нь нэхэмжлэгч талд 340000 төгрөгийг төлж өгсөн ба үлдсэн 630000 төгрөгийг хариуцагч төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна хэмээн тайлбараа тус шүүхэд бичгээр гаргасан байна.
Иймд энэ хэргийн хариуцагч болох ХҮНамын улс төрийн ажилтан А.А нь нэхэмжлэгч Ц.Тгийн нэхэмжилсэн 630000 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30220 төгрөгийн тал нь болох 15110 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 15110 төгрөг, мөн хариуцагч ХҮНамын улсын төрийн ажилтан А.Аээс 15110 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ХҮНамын улс төрийн ажилтан А.А нь нэхэмжлэгч Ц.Тд 630000 (зургаан зуун гучин мянга) төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30220 төгрөгийн тал нь болох 15110 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 15110 төгрөг, мөн хариуцагч ХҮНамын улсын төрийн ажилтан А.Аээс 15110 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ХҮНамын улс төрийн ажилтан А.А нь нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК