Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 0273

 

          

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 18 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00273

      Улаанбаатар хот

         

           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                    биелүүлснийг баталж,

             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Цэнгэл  би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Төмөрчний гудамж, 22 дугаар байранд байрлах, “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Төмөрчний гудамж, 22 дугаар байрны 26 тоотод оршин суух, 24 настай, эмэгтэй, Саарал овгийн Раднаабазарын Цэндсүрэн /РД:ФА92031421/-д холбогдох

 

394 736 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад     

                                                                                                                         

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Р.Цэндсүрэн нь 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 9 сарын хугацааны төлбөрийг төлөөгүй. Сууц өмчлөгчдийн 394 736 төгрөг төлөхийг шаардаж удаа, дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Тус байр нь цахилгаан кабель шугам, тог, цахилгаан инженерийн шугам сүлжээгээ улсад хүлээлгэж өгөөгүй мөн харъяа орон сууцны конторгүй, гүйцэтгэсэн компани татан буугдсан зэргээс болж оршин суугчид өөрсдөө тог цахилгаан, халуун, хүйтэн ус болон дулаан цахилгаан шатны хэрэглээгээ улсаас худалдаж авдаг. Иймд Р.Цэндсүрэнгээс 394 736 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Р.Цэндсүрэнд холбогдуулан 394 736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага болох 394 736 төгрөгийг хариуцагч Р.Цэндсүрэн төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Буянравжихын хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд хариуцагч Р.Цэндсүрэн нь “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон                                                                                                                   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага болох 394 736 төгрөгийг хариуцагч Р.Цэндсүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 500 төгрөгийн 50 хувь болох 6250 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 6250 төгрөг, хариуцагч Р.Цэндсүрэнгээс 6250 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                ШҮҮГЧ                                     Ж.ЦЭНГЭЛ