Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04418

 

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04418

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 39 дүгээр байрны 32 тоотод оршин суух, эмэгтэй, Халзан овогт Ламзавын Цэрэнчимгээ /РД-ШБ66110800/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүннарангийн 6 дугаар гудамны 130 тоотод оршин суух, эрэгтэй, Мижээ овогт Энххүдэрийн Итгэл /РД-УК93022811/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Цэрэнчимгээ, хариуцагч Э.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Цэрэнчимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр охин Б.Жамъянмядагийн найз болох Э.Итгэлд 1 сая төгрөг зээлж, хариуцагч нь надад баталгаа гаргаж өгсөн.

Ингээд манай охинтой Хятад руу хамт явж хувцас авна гээд 850,000 төгрөгөөр нь юань авна, 150,000 төгрөгийг нь хэрэглээний зардалд гэж авсан.

Энэ хоёр замдаа маргалдаад цаашаа гарч чадаагүй буцаж ирсэн бөгөөд гэртээ ирэлгүй 3 хоног архидаад охиныг маань дагуулж ирсэн.

Тухайн үед Э.Итгэл нь ажил хийж байсан бөгөөд цалингаа буухаар өгнө гэж авсан юм.

Иймд Э.Итгэлээс 1 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Э.Итгэл охиныг маань зодсон байсан учир гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд надаас мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгт 850,000 төгрөг зээлсэн гэж хэлснээр бичсэн байсан.

Одоо хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна, нэхэмжлэлийн шаардлагаа 850,000 төгрөг болгон, уг мөнгийг Э.Итгэлээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Итгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Л.Цэрэнчимгээс 850,000 төгрөг 2016 оны 10 дугаар сарын 23-нд бэлнээр авсан нь үнэн. Уг мөнгөнөөс 750,000 төгрөгөөр нь юань авч, 100,000 төгрөгийг нь зардалдаа хэрэглэсэн.

Л.Цэрэнчимгээ нь 1 сая төгрөгийн баталгааг 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бичүүлээд маргааш нь 850,000 төгрөг өгсөн. Уг баримтыг охин нь бичиж өгсөн.

Би 850,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, 150,000 төгрөгийг нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Цэрэнчимгээ нь Э.Итгэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа 850,000 төгрөг болгон багасгаж байна.

Хариуцагч Э.Итгэл уг багасгасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалсан эрх, ашгийг хөндөөгүй гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, болгон, мөн зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар 48,360 төгрөгийг , хариуцагчаас 24,950 төгрөг гаргуулан Л.Цэрэнчимгээд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Л.Цэрэнчимгээгийн нэхэмжлэлтэй, Э.Итгэлд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Л.Цэрэнчимгээд төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар 48,360 төгрөгийг , хариуцагч Э.Итгэлээс 24,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Цэрэнчимгээд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД