Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинжавын Солонго |
Хэргийн индекс | 181/2016/00182/и |
Дугаар | 360 |
Огноо | 2015-07-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 360
2016 оны 7 сарын 21 өдөр | Дугаар 101/ШЗ2016/0360 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,
Нэхэмжлэгч: “Хас банк” ХХК-ийн /Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, “Си Ари” ХХК-ийн байр/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол 20 дугаар байр 12 тоотод оршин суух, Мэргэд овогт Дашдоржийн Баясах /РД:ХД69040301/-д холбогдох,
29.031.220, 78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Иргэн Д. Баясах нь 2014 оны 7 сарын 24 өдөр “ХасБанк”-тай 1330019508 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж 30,000,000 (гучин сая) төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 365 хоногт 36 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн өмчлөлийн дараах эд хөрөнгийг барьцаалсан болно.
1/ Баталгаат ипотекийн 1330019508-01 дүгээр гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2203004073 дугаартай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 20 дугаар байр 12 тоотын 16 м.кв талбайтай орон сууц;
Д.Баясах нь 1330019508 дугаар гэрээний 3.2.1-д заасан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2015 оны 07 сарын 20 өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөлгүй 2016 оны 06 сарын 15 өдрийн байдлаар 330 хоног хугацаа хэтрүүлж байна. Банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрөө төлөхийг сануулж, шаардаж, мэдэгдэж, утсаар холбоо барьсаар байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгзэр зуйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.6 дахь заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна.
1/ 1330019508 дугаар барьцаат зээлийн гэрээг 2016 оны 6 сарын 15 өдрөөр цуцалж, зээлийн үндсэн төлбөр 20.851.111 төгрөг 78 мөнгө, хүү 6.807.174 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.361.435 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 11.500 төгрөг нийт 29.031.220.78 төгрөгийг Д.Баясахаас гаргуулж,
2/ 1330019508 тоот гэрээний 5.2, баталгаат ипотекийн гэрээний 4.1.4, 4.1.7- д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр болон зээлдэгчийн бусад эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Д.Баясахад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт болох нийт 29.031. 220, 78 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид 2016 оны 07 дугаар сарын 21 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд: Энэхүү “Эвлэрлийн гэрээ” /цаашид “Гэрээ” гэх/-г Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг удирдлага болгон:
Нэг талаас: ХасБанкийг төлөөлж А.Оюунтунгалаг /цаашид “Нэхэмжлэгч” гэх/
Нөгөө талаас: Хариуцагч Д.Баясахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. Сэргэлэн /цаашид “Хариуцагч” хамтад нь “Талууд” гэх/ бид харилцан тохиролцож дор дурдсан нөхцлөөр байгуулж байна.
Нэг. Гэрээний агуулга
1.1 Нэхэмжпэгч нь 2016 оны 6 дугаар сарын 15 өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчаас 29.019.720.78 төгрөгийн зээлийн төлбөр, 11.500 төгрөгийн нотариатын үйлчилгээний хөлс нийт 29.031.220,78 /хорин есөн сая гучин нэгэн мянга хоёр зуун хорин төгрөг дапан найман мөнгө/-ийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно.
1.2 Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр харилцан тохиролцон эвлэрч байгаа болно.
Хоёр. Эвлэрлийн нөхцөл
2.1 Хариуцагч нь нэхэмжлэгч ХасБанктай байгуулсан 1330019508, 1330019508-01 дүгээр гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөр 29.031.220,78 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 30 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
2.2 Хариуцагч нь 1330019508 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ү-2203004073 улсын бүртгэлийн дугаартай, СБД-ийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 20 дугаар байр 12 тоотын 16 м.кв талбайтай орон сууцыг барьцаалуулсан ба 2016 оны 9 дүгээр сарын 30 дотор банкны нэхэмжилсэн төлбөр 29.031.220,78 төгрөгийг банкинд төлж барагдуулаагүй нөхцөлд барьцаалуулсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
2.3 Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжпэгч талд төлнө.
Гурав. Талуудын үүрэг.
3.1 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биөлүүлэх бөгөөд ямарваа байдлаар зөрчихгүй болно.
3.2 Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй бөгөөд аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.
Дөрөв. Бусад зүйл.
4.1 Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх бөгөөд эхүүд нь нэгэн адил хүчинтэй байна. Талууд тус бүрт нэг хувь байна, шүүхэд нэг хувь хүргэнэ гэжээ.
Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.Баясах зээлийн төлбөр нийт 29.031.220,78 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30 өдрийн дотор нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээний үүргийн биелэлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ү-2203004073 улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг 10 дугаарр хороо, 7-р хороолол, 20-р байр 12 тоотын 16 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 303.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баясахаас 151.553 төгрөгийг, төрийн сангийн холбогдох данснаас 151.553 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.СОЛОНГО