Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2016/00389/И |
Дугаар | 130/ШШ2016/00440 |
Огноо | 2016-07-28 |
Маргааны төрөл | Хариуцагчийг татан буулгах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2016/00440
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын*** дугаар багт оршин суух, И овогт Х-ын Хд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ш төрийн бус байгууллагыг татан буулгахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хууль зүйн яаманд бүртгэлтэй Ш-сонин нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй байх ба Татварын хэлтэс болон Санхүү, төрийн сангийн хэлтэст олон жил тайлан мэдээ гаргаж өгөөгүй байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 11 дүгээр зүйлийн 11.3 дугаар заалтуудыг зөрчсөн байх тул Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд тус тус зааснаар эдгээр хуулийн этгээдүүдийг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Ш нэртэй сонинг миний бие батлуулж байгаагүй тийм нэртэй сонин ч байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нотлох баримтад байгаа бичиг баримтыг би бүрдүүлээгүй миний гарын үсэг биш учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын шүүхэд ирүүлсэн албан бичигт: Тус газрын нэхэмжлэлтэй иргэн Х.Хд холбогдох А, Ш-сонинуудыг татан буулгахыг хүссэн нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд татгалзсанаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Хд холбогдох Ш төрийн бус байгууллагыг татан буулгахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шалгах явцад нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга Л.Ө нь уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай шүүхэд албан бичиг ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14, 27 дугаар зүйлийн 27.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь хариуцагч Х.Хд холбогдох Ш сониныг татан буулгахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ