Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2016/00369/И |
Дугаар | 00347 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 00347
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Өмчийн албаны нэхэмжлэлтэй Б.Гэрэлбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00369/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1971 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн, Булган аймгийн орон нутгийн Өмчийн албанд мэргэжилтэн ажилтай, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг А хэсгийн 12-3 тоотод оршин суух, Саасга Боржигон овогт Даваажавын Уламбаяр /РД:ГЭ71022831/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Өмчийн алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр /цаашид ХЯБХ/-ийн санхүүжилтээр өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор 2008 онд олгосон тоног төхөөрөмжийн үнэ 2486800 төгрөг гаргуулахаар Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.Гэрэлбаяр нь оршин суух хаягандаа байхгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.Гэрэлбаярын гар утасны дугаарыг Тэшиг сумын Засаг Даргын тамгын даргаас утсыг нь олж түүнтэй ярьсан. Би төлбөр төлөхгүй учир очихгүй гэж хэлж байсан. Оршин суугаа хаягаа хэлээгүй. Сум орон нутгийнхнаас нь асуухаар Улаанбаатар хотод байгаа сурагтай байгаа гэж хэлдэг. 99558092, 94742953 дугаарын утас нь дууддаг боловч утсаа авдаггүй. Иймд Б.Гэрэлбаярыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Гэрэлбаяр нь Булган аймгийнТэшиг сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Тэшигсумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Гэрэлбаярын гэрийн хаяг Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суудаг байсан бөгөөд түүний эхнэр Д.Цэцгээ /утас95553864/ асууж тодруулах боломжтой болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Баатарын Гэрэлбаяр /РД:ГЙ63110219/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаарБ.Гэрэлбаярыг эрэн сурвалжилах ажиллагааг Булган аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулахаар гомдол гаргах хугацаа тоолохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН