Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00362

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хөх тэнгэрийн заяа ХХК-ийг төлөөлж Г.Эрдэнэзулын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, Булган 6а-6 дугаар гудамжны 04 тоотод оршин суух Боржигон овогт Батсуурийн Эрдэнэчимэг /РД:ГЭ78031605/-т холбогдох зээл, зээлийн хүү, алданги 1640800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00424/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хөх тэнгэрийн заяа ХХК-ийг төлөөлж Г.Эрдэнэзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Эрдэнэчимэг нь барьцаат зээлийн гэрээ байгуулан 1000000 /нэг сая / төгрөг 60 хоногийн хугацаатай сарын 10% хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл авснаас хойш өдөрт 20000төгрөгөөр төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч 04-н өдрийн зээлийн төлөлт 80000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл үндсэн зээл, зээлийн хүү болох 1120000 төгрөгийг төлөлгүй хохироож байна. Барьцаат зээлийн гэрээний 10-д зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоногт 0,5% алданги бодохоор тохиролцсон байх тул гэрээг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд байгуулсан ба түүнээс хоош өнөөдрийгхүртэл 93 хоног, өдрийн алданги 5600 төгрөг нийт 93*5600=520800 төгрөг болж байна. ИймдБ.Эрдэнэчимэгээс зээлийн үндсэн үүрэг 1120000 төгрөг, алданги 520800 төгрөг нийт 1640800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзул хариуцагч Б.Эрдэнэчимэгбид харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн1640800 төгрөгөөс хариуцагч Б.Эрдэнэчимэг нь 1120000 төгрөг, алданги 250000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, үлдэгдэл 270800 төгрөгөөс төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзул татгалзан харилцан тохиролцож, талууд эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хөх тэнгэрийн заяа ХХК-ийг төлөөлж Г.Эрдэнэзул нь Б.Эрдэнэчимэгээс 1640800 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзул хариуцагч Б.Эрдэнэчимэг нар харилцан тохиролцож нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1640800 төгрөгөөс хариуцагч Б.Эрдэнэчимэг нь 1120000 төгрөг, алданги 250000 төгрөгийг2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, үлдэгдэл 270800 төгрөгөөс төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзул татгалзан харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д Хөх тэнгэрийн заяа ХХК-ийг төлөөлж Г.Эрдэнэзулын нэхэмжлэлтэй Б.Эрдэнэчимэгт холбогдох зээл, зээлийн хүү, алданги 1640800 /нэг сая зургаан зуун дөчин мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзулын нэхэмжилсэн 1640800 /нэг сая зургаан зуун дөчин мянга найман зуун/ төгрөгөөс хариуцагч Б.Эрдэнэчимэг нь 1120000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөг, алданги 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, үлдэгдэл 270800 /хоёр зуун далан мянга найман зуун/ төгрөгөөс төлөөлөн нэхэмжлэгч Г.Эрдэнэзул татгалзан харилцан тохиролцож эвлэрсэнзохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-ийнулсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41203 /дөчин нэгэн мянга хоёр зуун гурван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэчимэгээс 20601 /хорин мянга зургаан зуун/ төгрөг, Төрийн сангаас20601 /хорин мянга зургаан зуун/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-долгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН