Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 5180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 15 дугаар байрны 21 тоотод  оршин суух, регистрийн  дугаар УУ 89122809, Өндөрийнхөн овогт Адъяагийн  Энэрэлийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 17 дугаар байранд байрлах, регистрийн дугаар  5127882, Монголын Хот Байгуулалтын Хүрээлэн ХХКомпанид  холбогдох

 

Торгуулийн 2 085 912  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч А.Энэрэл, түүний өмгөөлөгч Г.Баттогтох хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Д.Энэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХКомпанитай 2013 оны 6 сарын 10-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээ байгуулан 29 мкв, 1 өрөө орон сууцны үнэ 28.971.000 бэлнээр тушаасан.Үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээний 6.6-д зааснаар “Захиалагчид Байрыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ”. “6.7-д т"өсөл хэрэгжүүлэгч нь 6.6-д заасан хугацааг хэтрүүлсэнээс хойшхи сар тутамд төлөгдсөн нийт үнийн дүнг тухайн үеийн Голомт банкны хугацаагүй хадгаламжийн хүүгээр торгууль тооцож захиалагчид буцаан төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХКомпани нь гэрээнд заасан хугацаанд орон сууцаа барьж дуусгаагүй бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр захиалагч А Энэрэлд надад 22 сарын дараа хүлээлгэн өгсөн тул гэрээний 6.7-д заасаны дагуу нийт төлөгдсөн төлбөр болох 28 971 000 төгрөгийн /2015 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сар хүртэл/ торгууль болох 2 085 912 төгрөгийг /Голомт банкны хугацаагүй хадгаламжийн хүү 7,2 хувийн Монголын Хот Байгуулалтын Хүрээлэн  ХХКомпаниас гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  Д.Энэрэл шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Би хариуцагч байгууллааас торгуулийн 2 085 912 төгрөг нэхэмжилсэн боловч 585 912 төгрөгөөс татгалзаж,  үлдэгдэл 1 500 000 төгрөгийг хариуцагч байгууллага шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор  төлөхөөр бид эвлэрэлийн гэрээ байгуулж байна гэв.

 

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:Нэхэмжлэгчтэй ярилцаад бид 1 500 000 шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор  төлөхөөр эвлэрсэн гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энэрэл хариуцагч Монголын хот байгуулалтын хүрээлэн ХХКомпанид холбогдуулан торгуулийн 2 085 912 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Энэрэл  нэхэмжлэлийн шаардлага 585 912 төгрөгөөс татгалзаж, 1 500 000 төгрөгийг хариуцагч байгууллага захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор  нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.

                                    

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хариуцагч байгууллага нь зээлийн гэрээний үүргийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нөхцөлд зохигчдын хооронд хийгдсэн барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 324 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчидын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 38 950 төгрөгөөс 19 475 төгрөгийг хариуцагч  байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч Д.Энэрэл  хариуцагч Монголын Хот Байгуулалтын хүрээлэн ХХКомпаниас  торгуулийн 2 85 912 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын 585 912  төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч байгууллага шүүгчийн  захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 324 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 19 475 /арван есөн мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН