Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 5302

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 17 дугаар байрны 56 тоотод  оршин суух, регистрийн дугаар УЗ 56121918, Боржигон овогт Шагдарсүрэнгийн Лхагвасүрэнгийн  хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаад:Хүсэлт гаргагч Ш.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бчигийн дарга   Э.Отгончимэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ш.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:НАХЯ-ны болон цагдаагийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад 1976 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж  ирсэн.Би 1986 оны 7 сараас 1991 оны 7 сарыг хүртэл цалингийн тодорхойлолт авах гэтэл 1986 оны 8 сараас хойш Архиваас тодорхойлолт  гарахгүй байна.Иймд намайг 1986 оны 7 сарын 1-ний өдрөөс  1988 оны 8 сарын 10-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст төлөөлөгчөөр, 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Октябр районы Цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Ш.Лхагвасүрэнгийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой  байна.

 

Ш.Лхагвасүрэн 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс  1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст төлөөлөгчөөр, 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Октябрийн районы цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан болох нь Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 8е/7709 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 3а/2250 дугаартай архивын лавлагааны бичиг, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт 1986,1987,1988 онуудад хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтууд, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 1989,1990, 1991 оны цалингийн түүвэр, гэрч Б.Сайнбаатар, С.Жаргалсайхан нарын шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Шагдарсүрэнгийн Лхагвасүрэнг 1986 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс  1988 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст төлөөлөгчөөр, 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Октябр районы  Цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр, 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсныг сэргээн  тогтооусгай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаарзүйлийн 56.1.-д зааснаар Ш.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

           

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН