Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 4973

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 9а байр, 39 тоотод оршин суух, Мөнхбаярын Даваасүрэнд  холбогдох,

 916 700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 16 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 18 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК хариуцагч М.Даваасүрэнгээс худалдан авсан гар утасны утасны үнэ 916 700 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: М.Даваасүрэн манай байгууллагатай 20141345 тоот гэрээ байгуулан 99085185 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy S5 утсыг зээлээр худалдан авч ашигласан.

М.Даваасүрэн нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоож, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулах анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй.

Иймд М.Даваасүрэнгээс 916 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 916  700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2016-10-01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн үүрэн холбооны үйлчилгээ болон гар утасны төхөөрөмжийн үнэ 916 700 төгрөгийг хариуцагч М.Даваасүрэн бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 26551 төгрөгөөс 13275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 13275 төгрөгийг, хариуцагчаас 13275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Үүрэн холбооны 99085185 дугаарын үйлчилгээ болон гар утасны төхөөрөмжийн үнэ 916 700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Даваасүрэн 2016 оны 10 сарын 01 өдрийн дотор  бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 26551 төгрөгөөс 13275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 13275 төгрөгийг, хариуцагчаас 13275  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.НАРАНЦЭЦЭГ