Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
Хэргийн индекс | 140/2016/00332/И |
Дугаар | 332 |
Огноо | 2016-09-06 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 332
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Л.Э********ын нэхэмжлэлтэй Б.Г********* холбогдох гэм хорын хохирол 13357489 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э********* нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Г********** 2015 оны 03 сарын 05-ны өдөр миний нөхөр С********ыг дайрч амь насыг хохироож шүүхээр тэнсэн ялаар шийтгүүлж одоо эрх чөлөөтэй амьдарч байна. Үүнээс хойш би өөрийн өнчин 2 охинтойгоо хамт сэтгэл санааны хүнд дарамттай хэцүү амьдарч байна. Талийгаач нөхөр маань орон сууцны зээл авч хүүгээ гэрлүүлсэн тул орон сууцны зээлээ төлж чадахгүй байна. Мөн оюутан охиноо эгч бид 2 цалингийн зээл авч төлдөг тул бидний амьдрал хүнд хэцүү байдалтай байна. Миний нөхөр амьд сэрүүн байсан бол бид ийм байдалтай байхгүй байсан. Иймд Б.Г********** орон сууцны зээлийн эргэн төлөлт үлдсэн 23610547 төгрөгийн 50% болох 11737489 төгрөг, мөн тэтгэвэрийн эргэн төлөлт нас барснаас хойших бэлнээр төлсөн 1620000 төгрөг нийт 13357489 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г************* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Г******* би Л.Э*********ын 2016 оны 08 сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 1. Уг нэхэмжлэлд дурдсан талийгаач С**********ын орон сууцны зээлийн 50% болох 11.737.489 төгрөгийг авто ослын улмаас учирсан хохиролтой ямар ч холбоогүй учраас энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний авто аваарын хэргээс өмнө талийгаач өөрөө сайн дураараа орон сууцны зээл авсан байсан учраас ямар ч хамааралгүй юм. Талийгаачийн тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийн 1.620.000 төгрөгийн тухайд эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байхдаа уг төлбөрийг бусад бүх төлбөрүүдийн хамтаар ХААН банкны дансаар дамжуулан төлж байсан гэжээ.
Талууд 2016 оны 09-р сарын 02-ны өдөр шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Г*****гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д******** миний бие хариуцагч Г*********ийн өмнөөс нэхэмжлэгч Л.Э********** ярилцаж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд нэхэмжлэгч Л.Э*************д 2.500.000 төгрөг өгч авалцахаар эвлэрэн хэлэлцэж байна. Бид дахин энэ асуудлаар нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлгож байна гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Э*********** нь Б.Г*********** гэм хорын хохирол 13357489 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож нэхэмжлэгч Л.Э**********д 2.500.000 төгрөг өгч авалцахаар эвлэрсэн байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, зохигчдын хүсэл сонирхлын илэрхийлэл болсон байх тул эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлөгдөх 54950 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Л.Энхжаргалын нэхэмжлэлтэй Б.Г******** холбогдох гэм хорын хохирол 13357489 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож нэхэмжлэгчид 2500000 төгрөг өгч авалцахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 27475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4.Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ