Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
Хэргийн индекс | 135/2016/01039/и |
Дугаар | 1159 |
Огноо | 2016-09-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1159
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс: 135/2016/01039/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, үйлдвэрийн район Онцгой байдлын ерөнхий газрын харьяа ****** аймаг дахь Улсын нөөцийн салбар /утас: 9900 1572, 9903 9809/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Алтангадас ****** дугаар гудамж,****** тоотод оршин суух Боржигон овгийн Цэнд-Аюушийн Ариунтуяа /утас: 9937 3783/-д холбогдох
“37,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“... Ц.Ариунтуяа нь бараа бүтээгдхүүний үлдэгдэл 25,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 2016 оны намрын ургацаас хянан баталгаа, мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулан стандартад нийцсэн үрийн улаан буудайгаар болон бэлэн мөнгөөр бүрэн төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харьяа ****** аймаг дахь Улсын нөөцийн салбар нь хариуцагч Ц.Ариунтуяагаас 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхийн дагуу ... Ц.Ариунтуяа нь бараа бүтээгдхүүний үлдэгдэл 25,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 2016 оны намрын ургацаас хянан баталгаа, мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулан стандартад нийцсэн үрийн улаан буудайгаар болон бэлэн мөнгөөр бүрэн төлж барагдуулна ... гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрхи эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харьяа *******г дахь Улсын нөөцийн салбарын нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид ... Ц.Ариунтуяа нь бараа бүтээгдхүүний үлдэгдэл 25,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 2016 оны намрын ургацаас хянан баталгаа, мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулан стандартад нийцсэн үрийн улаан буудайгаар болон бэлэн мөнгөөр бүрэн төлж барагдуулна ... гэж эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Онцгой байдлын ерөнхий газрын харьяа ******* аймаг дахь Улсын нөөцийн салбар нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн хэсгээс тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 141,475 төгрөгийг хариуцагч Ц.Ариунтуяагаас гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ