Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/06241/И |
Дугаар | 102/ШШ2016/04722 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2016/04722
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2016/04722
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн гудамж, 10 дугаар байр, 59 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ХЗ58072813, 58 настай, эрэгтэй, Дашнасан овогт Ахмадын Августын хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Август, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Август шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас группын мөнгө авч гэртээ суудаг болсон. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжээс өндөр насны тэтгэвэр авахаар болоход ажилласан жилийн бүх баримтууд хэрэгтэй болсон. Миний хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал дээр 4 дүгээр цахилгаан станцийн тамга дарсан байдаг. Миний бие 1983 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол энерго строй трестийн Авто тээврийн конторт Зил 130 маркын автомашины жолоочоор ажиллаж байсан. Ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалуудыг архиваас шүүн үзэхэд холбогдох баримт олдоогүй. Иймд намайг 1983-1984 оны хооронд Монгол энерго строй трестийн Авто тээврийн конторт Зил 130 маркын автомашины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Август нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ гэжээ. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 8 дугаар хороонд амьдардаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн ажилд орсон, гарсан тушаал нь архивт байхгүй байгаа нь нэхэмжлэгчид ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч А.Август нь 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол Энерго Строй Трестийн Авто Тээврийн Конторт Зил-130 автомашины жолоочоор ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгчийн тайлбар, 1979 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тээврийн Техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, түүний бичилт, гэрч П.Дашхүүгийн Би Монгол Энерго строй трестэд 1979 оны 7 дугаар сард ажилд орсон. А.Август нь 1983 онд ажилд орсон. Би тухайн байгууллагаас 1997 онд ажлаас гарсан. А.Август нь хэдэн онд ажлаас гарсныг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг, гэрч Д.Цоохүүгийн Би 1976 онд Монгол Энерго Строй Трестэд ажилд орсон. А.Август нь 1983 онд ажилд орсон. Би краз машины жолооч, А.Август нь Зил-130 машин барьдаг байсан. Би 1996 он хүртэл ажиллаж байсан. А.Август 200 он хүртэл ажилласан байх гэсэн мэдүүлэг, гэрч нарын Монгол Энерго Строй Трестэд ажиллаж байсан баримт, нэхэмжлэгчийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүний Бат илэрхийлэх зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж, нэхэмжлэгч А.Августыг 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол Энерго Строй Трестийн Авто Тээврийн Конторт Зил-130 автомашины жолоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Дашнасан овогт Ахмадын Августыг 1983 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Монгол Энерго Строй Трестийн Авто Тээврийн Конторт Зил-130 автомашины жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ