Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00374

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхийшүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Ч.Адьяарагчаагийн нэхэмжлэлтэй, Р.Отгонбаатарт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2015/00468/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, дээдболовсролтой,  эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2Б хэсгийн 5-7 тоотод оршин суух, Аарцны чулуу овогт Чинбатын Адъяарагчаа /РД:ГЮ78102221/, түүний өмгөөлөгч Г.Гочоо,

Хариуцагч: 1975 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг 16-10 тоотодоршин суух, Боржигон овогт Рагчаагийн Отгонбаатар /РД:ГЕ75031135/, нарийн бичгийн даргаИ.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Адъяарагчаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р.Отгонбаатартай 2003 онд танилцаж, дотносон 2004 онд гэрлэлтээ бүртгүүлсэн Бидний дундаас 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү О.Амартүвшин, 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү О.Амарбаясгалан нар төрсөн. Р.Отгонбаатар нь 2004 оноос архи ууж эхэлсэн ба архи уусан үедээ надад гар хүрч байнга зодож дарамтлах болсон. Тухайн үед манай дүү нар их тус болдог байсан. Манай ах дүү нар Р.Отгонбаартарыг ажилд оруулж өгч байсан. Намайг ажил хийж эхэлснээс хойш орой болгон ирэхэд дандаа хардаж агсам согтуу тавьдаг байсан. Бид 2014 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа ба би ээж, 2 хүүгийн хамт амьдарч байна. Би оюутан байх хугацаандаа өөрийн болон хүүхдүүдийнхээ хэрэглээний мөнгийг олж, аав, ээж маань мах шөлөөр тасалдаггүй байсан. Р.Отгонбаатар нь байнга архи ууж, агсам согтуу тавьдаг учраас цаашид хамт амьдрах боломжгүй юм. Иймд  бидний гэрлэлтийг цуцалж,2 хүүхдийг маань миний асрамжинд үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Р.Отгонбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Адьяарагчаатай 2000 онд танилцаж 2003 онд нэг гэр бүл болсон. Булган аймгийн Могод суманд бид амьдарч байгаад Ч.Адъяарагчаа нь 2008 онд Эрдэнэт хотод оюутан болж гэр бүлээрээ шилжиж ирсэн. Ч.Адъяарагчаа нь цагийн багшаар ажиллаж байх хугацаандаа байнга оройтож ирдэг байсан. Би чи цагийн багш юм байж байнга такси барих юм гэж хэлдэг байсан болохоос таксины жолоочтой хардаж, агсам тавьж байсан зүйл байхгүй. Би байнга архи дарс хэрэглээд байдаггүй, хааяахэрэглэдэг нь үнэн. Адьяарагчаа нь эвлэрэх боломжгүй гээд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Харин миний хоёр хүүг надаар овоглож яваарай гэж хүсэх байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Адъяарагчаа нь хариуцагч Р.Отгонбаатарт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Адъяарагчаа, хариуцагч Р.Отгонбаатар нар нь 2003 онд танилцаж, 2003 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг Булган аймгийн Могод сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бүртгэж ПА №06 дугаартай гэрчилгээ олгож /хх-7/, тэдний дундаас 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүү О.Амартүвшин, 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү О.Амарбаясгалан нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зэргээр тогтоогдож байна.

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний 183 дугаартай захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байна.

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа таарч тохирохгүйгээс 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч зохигчид эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч хоёр хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргаж байх тул 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү О.Амартүвшин, 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү О.Амарбаясгалан нарыг эх Ч.Адъяарагчаагийнх нь асрамижинд үлдээж эцэг Р.Отгонбаатараас нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  • Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Аарцны чулуу овогт Чинбатын Адъяарагчаа, Боржигон овогт Рагчаагийн Отгонбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
  • Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөнхүү О.Амартүвшин, 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү О.Амарбаясгалан нарыг эх Ч.Адъяарагчаагийн асрамжид үлдээсүгэй.
  • Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү О.Амарбаясгаланг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдөртөрсөн хүү О.Амартүвшинг 16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Р.Отгонбаатараар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Адъяарагчаад даалгасугай.
  • Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
  • Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамж 145878 /нэг зуун дөчин таван мянга найман зуун далан найм/ төгрөг гаргуулж, 75678 /далан таван мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг Төрийн санд, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.Адъяарагчаад тус тус олгосугай.
  • Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энх-Амгаланд даалгасугай.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийгтанилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийнтөлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН