Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2016/01059/И

 

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 151/ШШ2016/01059

Төв аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Төв аймгийн Холбооны газрыннэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, 1-р баг, Чандмань 3-р хороо, Ханан 15-р гудамж, 8 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэнлхамын Мянганбаатар /РД:НХ74032938/-д холбогдох,

 

1.297.064 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын  16-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Төв аймгийн Холбооны газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянчандмань суманд салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Мянганбаатар нь манай байгууллагад телевизийн 5 хүлээн авагчийн үнэ 300.000 төгрөг, албаны утсаар хувийн яриа ярьсны 387.064 төгрөг, нийт 687.064 төгрөгийн тооцоо хийгээгүй, ажлаа хүлээлгэж өгөлгүй явсан. Үндсэн болон эргэлтийн хөрөнгөөс дутсан 1 ком компьютер 450.000 төгрөг, халаагч тень 120.000 төгрөг, техникийн өрөөний шат 40.000 төгрөг, нийт 1.297.064 төгрөгийг Ц.Мягмарбаатараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.Мянганбаатар нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Миний бие нь тухайн нэхэмжилсэн 1.297.064 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн мөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Төв аймгийн Холбооны газар нь хариуцагчЦ.Мянганбаатараас 1.297.064 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мянганбаатар нь 1.297.064төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх 29/

Шүүх, хариуцагчийн тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан хариуцагч Ц.Мянганбаатарын бичгээр гаргасан хүсэлт зэрэг бичгийн баримтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд Төв аймгийн Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Төв аймгийн Холбооны газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Мянганбаатар нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 төгрөгийн 50 хувь болох 17.875 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 17.946 төгрөгийг, хариуцагч Ц.Мянганбаатараас 17.875төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Төв аймгийн Холбооны газарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Төв аймгийн Холбооны газрын нэхэмжлэлийн шаардлага 1.297.064 төгрөгийг хариуцагч Ц.Мянганбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.750 төгрөгийн 50 хувь болох 17.875 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 17.946 төгрөгийг, хариуцагч Ц.Мянганбаатараас 17.875төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Төв аймгийн Холбооны газарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Д.АЛТАНТУУЛ