Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 00402

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1956 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Тэшиг суманд оршин суух, Харууд овогт Самбуудоржийн Батмөнх /РД:ГЙ56052317/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 132/2015/00485/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1973 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 6Б хэсгийн 8-11 тоотод оршин суух Шандас овогт Дашдэлэгийн Элбэгзаяа /РД:ГИ73091002/, нарийн бичгийн даргаИ.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Батмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1956 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 60 настай. Миний бие нь 1977 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Булган аймгийн Кино таетрт, 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Тээврийг удирдах газарт, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, автомухлагийн жолоочоор тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон, мөн Булган аймгийн Архивт зарим газар ажиллаж байсан цалингийн баримт байхгүй, орсон тушаал байгаа боловч халагдсан тушаал байхгүй зэрэг байдлаас болж тэтгэвэрт орж чадахгүй байдалд хүрээд байна. Миний бие 1977 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1977 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Булган аймгийн Бугат сумын кино механикчаар, 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Булган аймгийн Сэлэнгэ сумын САА-н кино механикчаар, 1979 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сайхан сумын Сайханы уурхайн кино механикчаар, 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал суурингийн кино механикчаар, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын САА-н клубын эрхлэгчээр, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Тээврийг удирдах газарт автомашины жолоочоор, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Хужирт салбарын манаач, автомухлагийн жолоочоор тус тус тасралтгүй ажиллаж байсан. Иймд улсад нийт 9 жил 8 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний бие харвалт өгсөн биеийн байдал тааруу, өөрийн гэсэн орлогогүйн улмаас ирж очих зардалгүй байдлыг харгалзан үзэж өөрийн итгэмжлэлээр Д.Элбэгзаяаг шүүхэд төлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Элбэгзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Батмөнх нь 1977 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Булган аймгийн Кино таетрт, 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Тээврийг удирдах газарт, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, автомухлагийн жолоочоор тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр устаж үгүй болсон, мөн Булган аймгийн Архивт зарим газар ажиллаж байсан цалингийн баримт байхгүй, орсон тушаал байгаа боловч халагдсан тушаал байхгүй. 1977 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1977 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Булган аймгийн Бугат сумын кино механикчаар, 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Булган аймгийн Сэлэнгэ сумын САА-н кино механикчаар, 1979 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сайхан сумын Сайханы уурхайн кино механикчаар, 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал суурингийн кино механикчаар, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын САА-н клубын эрхлэгчээр, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Тээврийг удирдах газарт автомашины жолоочоор, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Хужирт салбарын манаач, автомухлагийн жолоочоор тус тус тасралтгүй ажиллаж байсан. Иймд С.Батмөнхийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Батмөнх нь 1977 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1977 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Булган аймгийн Бугат сумын кино механикчаар, 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Булган аймгийн Сэлэнгэ сумын САА-н кино механикчаар, 1979 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сайхан сумын Сайханы уурхайн кино механикчаар, 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал суурингийн кино механикчаар, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын САА-н клубын эрхлэгчээр, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Тээврийг удирдах газарт автомашины жолоочоор, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Хужирт салбарын манаач, автомухлагийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн кино театрын даргын 1977 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №11, 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №25, 1979 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №38, 1979 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №53, 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №31 тоот тушаалууд, Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргын 1981 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №36, 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №17 тоот шийдвэр, Булган аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №62 тоот тушаал,Булган аймгийн Тэшиг сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №23, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн №16 тоот тушаал, тухайн үед С.Батмөнхтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Ганбаатар, Ж.Ганцолмон нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харууд овогт Самбуудоржийн Батмөнхийг 1977 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 1977 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Булган аймгийн Бугат сумын кино механикчаар, 1977 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Булган аймгийн Сэлэнгэ сумын САА-н кино механикчаар, 1979 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сайхан сумын Сайханы уурхайн кино механикчаар, 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал суурингийн кино механикчаар, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Булган аймгийн Хутаг-Өндөр сумын САА-н клубын эрхлэгчээр, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Тээврийг удирдах газарт автомашины жолоочоор, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Булган аймгийн Тэшиг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Хужирт салбарын манаач, автомухлагийн жолоочоор улсад нийт 9 /ес/ жил 8 /найм/ сар 22 /хорин хоёр/ хоног ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчнь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ