Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2024/01952/И |
Дугаар | 207/ма2025/00020 |
Огноо | 2025-03-13 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 207/ма2025/00020
2025 03 13 207/МА2025/00020
Ц.”“““““““““ийн хүсэлттэй,
иргэний хэргийн тухай
““““““““““ Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01658 дугаар шийдвэртэй,
Хүсэлт гаргагч: Ц.”“““““““““,
“Гэмт хэргийн шинжгүй үйлдэлд 3 жил 9 сарын хугацаагаар шалгагдаж, ял шийтгэгдэж, албан тушаалаасаа түдгэлзүүлэгдэж ажиллаагүй байх хугацаанд авах ёстой байсан үндсэн цалин хөлс болох 87,044,283 төгрөгийг гаргуулж, үүнээс дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулж тооцуулах болон хүн амын орлогын албан татварыг нөхөн төлж, авбал зохих байсан цалин 69,482,509 төгрөг, ““““““““““ажилтны 5 жил тутамд олгогдох тэтгэмж 6,531,942 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8,500,000 төгрөг, бүгд 102,076,225 төгрөгийг төрөөс гаргуулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг,
Ахлах прокурор Ц.Мөнхтуяагийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.”“““““““““, ахлах прокурор Ц.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.”“““““““““ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
““““““““““ овогтой ““““““““““ намайг ““““““““““ ““““““““““газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхад ““““““““““газраас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан 2023 оны 12 дугаар сарын 17-ний өдрийг хүртэл шалгаж байгаад ““““““““““ ““““““““““ газрын Хяналтын прокурор Т.Дэлгэрмэндийн 10 дугаартай тогтоолоор уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм. Энэ хугацаанд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ЦХШЗ/71 дугаартай захирамжаар төрийн албанд ажиллах албан үүргээ биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түтгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг хугацааг 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/114 дугаартай захирамж, 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/162 дугаартай захирамжаар тус тус 3 сарын хугацаатайгаар түтгэлзүүлсэн. Дараа нь 2021 оны 3 сарын 04-ний өдрийн шүүгчийн 2021/ЦХШЗ/60 дугаартай захирамжаар тус арга хэмжээг 1 сарын хугацаагаар биелүүлэхийг түтгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг арга хэмжээний 1 сарын хугацаа дууссаны дараа надад Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүний дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд 2021 оны 4 сарын 26-ны өдрийн шүүгчийн 2021/ШЗ/371 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж надад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингээд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарны 23-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор намайг Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр хэсгийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтдээ төрийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаатайгаар хасч, 2 жилийн хугацаагаар ““““““““““ ““““““““““ сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч миний бие давж заалдах гомдол гаргаснаар Орхон аймаг дахь Эрүүгийн хэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/45 дугаартай магадлалаар хэргийг прокурорт буцаасан. Тэгэхдээ надад авсан таслан сэргийлэх арга хэмжээ буюу хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийсээр эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ““““““““““ Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар ““““““““““ ““““““““““газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон юм. Намайг ийнхүү 2020 оны 05 сарын 23-ны өдрөөс 2024 оны 04 сарын 01-ны өдрийг хүртэл гэмт хэргийн шинжгүй үйлдэлд хууль бусаар яллагдагчаар татаж, хилсээр ял шийтгэж, ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр түтгэлзүүлэх мөн хувийн баталгаа гаргуулан авах зэргээр хохироосон тул миний бие Эрүүгийн хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу Иргэний хуулийн 18 дугаар бүлэг, 52 дугаар бүлэгт заасны дагуу надад учруулсан дараах гэм хор, хохирлыг төрөөс нэхэмжилж байна. Энэ 4 жил шахам хугацаанд миний бие нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгө, цалин мөнгөөрөө маш их хохирсон. Маш их гомдолтой байдаг.
1.2020 оны 07 сараас 2024 оны 04 сарыг хүртэлх хугацааны цалин 87,044,283 төгрөгийн үндсэн цалин авах байсан. Үүнийг төрөөс нэхэмжилж байна.
2.Хөдөө орон нутгийн ““““““““““салбарт тасралтгүй ажилласны 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжийг миний бие 2021 онд авах ёстой байсан. Энэ нь ““““““““““тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасны дагуу 5 жилийн дундаж цалингаас тооцож 6 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бөгөөд 6,531,942 төгрөг авах ёстой байсан. Үүнийг нэхэмжилж байна.
3.Миний бие дээрх хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч Д.Оюунчимэг, өмгөөлөгч Л.Намнансүрэн, өмгөөлөгч Р.Цэрэнханд нартай эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулж, ажлын хөлс төлсөн. Өмгөөлөгч Д.Оюунчимэгтэй 2020 оны 05 сарын 27-нд гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөөд дараа нь өмгөөлөгч Л.Намнансүрэнг нэмж сонгож 2020 оны 07 сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 6,000,000 төгрөг цувуулж төлсөн. Хэрэг маш удаан шалгагдаж зарим тохиолдолд хэд хэдэн өмгөөлөгч ажиллуулах шаардлага гарсан ба өмгөөлөгч Д.Оюунчимэг нь ““““““““““шалтгаанаар ажиллах боломжгүй болж гэрээг цуцалсан тул Р.Цэрэнханд өмгөөлөгчийг сонгон авч 2022 оны 08 сарын 12-ны өдөр гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг төлсөн. Миний бие ийнхүү 3 өмгөөлөгчид 8,500,000 төгрөг төлсөн байна.
Иймд гэмт хэргийн шинжгүй үйлдэлд 3 жил 9 сарын хугацаагаар шалгагдаж, ял шийтгэгдэж, албан тушаалаасаа түдгэлзүүлэгдэж ажиллаагүй байх хугацаанд авах ёстой байсан үндсэн цалин хөлс болох 87,044,283 төгрөгийг гаргуулж, үүнээс дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж ажилласан жил тооцуулах болон хүн амын орлогын албан татварыг нөхөн төлж, авбал зохих байсан цалин 69,482,509 төгрөг, ““““““““““ажилтны 5 жил тутамд олгогдох тэтгэмж 6,531,942 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8,500,000 төгрөг, бүгд 102,076,225 төгрөгийг төрөөс гаргуулж, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар бусад суутгалд 17,561,774 төгрөгийг шилжүүлж, надад олгохоор 84,514,451 төгрөг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/01658 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 102,076,225 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч ““““““““““ овогтой ““““““““““ын ““““““““““т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-д зааснаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Ахлах прокурор Ц.Мөнхтуяа шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж байна. Үндэслэл нь: Ц.”“““““““““ийг төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан, албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг. Ц.”“““““““““ийн хүсэлтийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 13 дугаар бүлэгт тус тус заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиас бусад хуулийн зохицуулалтыг судалж, хэрэглэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангадаг. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл Ц.”“““““““““ийн гаргасан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийя 45 дугаар бүлэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах” тухай хуулийн зүйл, хэсэг, заалтын дагуу хохирлоо нөхөн төлүүлэхээр гаргасан хүсэлт байтал шүүх шийдвэр гаргахдаа илүү нарийвчлан зохицуулсан хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж, хохирлоо шаардах эрх үүссэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд хохирол нөхөн төлүүлэх үндэслэлийг зааж өгсөн ба 45.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт .... эсхүл тухайн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ял, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн хууль батлагдсанаар хүчингүй болсон, өөрчлөгдсөн тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэг буюу хохирол нөхен төлүүлэх үндэслэлд хамаарахгүй гэж заасан. ““““““““““ 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай яллагдагчийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Ц.”“““““““““ийн Улаан бурхануудын нэмэлт дархлаажуулалтын аяны үйл ажиллагаанд зарцуулах төсвийн хөрөнгөнөөс 1,170,00 төгрөгийг аяны үйл ажиллагаанд зарцуулахаар шилжүүлсэн боловч 754,000 төгрөгийг “““““““““““” компаниас бэлнээр гаргуулан авч хувьдаа буюу ““““““““““ рестораны хоолны зардалд 284,000 төгрөг, ““““““““““ эмийн сангаас өөртөө эм тариа авсны 470,000 төгрөгийг шилжүүлж хувийн хэрэгцээндээ ашигласан болох нь нотлогддог. Хэрэгт шалгагдаж байх хугацаанд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байсан ба хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн улмаас хэргийг хуулийн өөрчлөлтөөр хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйл нь Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг ба 22.8 дугаар зүйлд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ заагаагүй байсныг 10 сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор өөрчлөлт орсон. Энэхүү өөрчлөлтөөр тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнтэй холбоотойгоор хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл бий болоогүй, хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь ч хууль зүйн үндэслэлтэй. Өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргасан нэр бүхий хүмүүсийг албан тушаалын байдлаа ашиглан дарамталж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж тухайн шийтгэлийг Төрийн албаны төв зөвлөлийн даргын шийдвэрээр хүчингүй болгосон байдаг. Энэхүү үндэслэлээр албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл бий болсон.
Прокуророос хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гарган өгсөөр байтал хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудтай харьцуулан үнэлж дүгнээгүйн дээр хэрхэн няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 ,-д заасан “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэх зохицуулалтыг хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т заасан “хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыгхэрэгбүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэх зохицуулалттай давхар баримтлах боломжгүй юм. Гэм хор учирсан явдалд гэм буруутай этгээд буюу гэм хор учруулагчийн хариуцлагыг тодорхойлсон эрх зүйн хэм хэмжээ нь гэм хор учрахад гэм буруугүй боловч гэм хорыг арилгах этгээдийн хуулиар тогтоосон үүргийн эрх зүйн үндэслэл болохгүй бөгөөд шүүх “гэм буруугүйгээр гэм хор арилгах” иргэний эрх зүйн ойлголтыг анхааралгүй хууль хэрэглээний алдаа гаргасан байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01658 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар ““““““““““ гомдол гаргав гэжээ.
4.Хүсэлт гаргагч Ц.”“““““““““ шүүхэд гаргасан давж заалдах гомдлын хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч ““““““““““ овогтой ““““““““““ намайг гэмт хэргийн шинжгүй үйлдэлд 3 жил 9 сарын хугацаагаар шалгагдаж, ял шийтгэгдэж, албан тушаалаасаа түтгэлзүүлж, ажил эрхлээгүй ажиллаагүй дээрх хугацаанд авах ёстой байсан үндсэн цалин хөлс болох 87,044,283 төгрөгийг гаргуулж, үүнээс дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж ажилласан жил тооцуулах болон хүн амын орлогын албан татварыг нөхөн төлж, авбал зохих байсан цалин 69,482,509 төгрөг, ““““““““““ажилтны 5 жил тутамд олгогдох тэтгэмж 6,531,942 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8,500,000 төгрөг, бүгд 102,076,225 төгрөгийг төрөөс гаргуулах хүсэлтийг ““““““““““ сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлгийн 45.2 дугаар зүйлийн 2.1-т хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон, 2.3.тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохирлоо нөхөн төлүүлэх үндэслэлтэй болохыг заасан.
Уг заалтын дагуу нэхэмжлэл гаргасан. ““““““““““ ““““““““““газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхад ““““““““““газраас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2025002450236 тоот дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж , Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсныг танилцуулж, яллагдагчаар татагдсан гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцлийг хангах зорилгоор гэх үндэслэлийг зааж, таслан сэргийлэх арга хэмжээ авах болж, албан үүргээ эрхлэхийг зогсоож түтгэлзүүлсэн. Энэхүү яллагдагчаар татсан тогтоол хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр татсан бөгөөд 2025002450236 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 оны 12 сарын 14-ны өдрийг Б/10 дугаартай ““““““““““ тогтоол гарах хүртэл үргэлжилж, хэрэг бүхэлдээ гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Энэ хугацаанд хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгагдсан бөгөөд хэрэг бүрийг шалгах явцад Прокурор Мөнхтуяагийн гомдолоо үндэслэж байгаа ““““““““““ 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 4 дугаартай зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан боловч зарим үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг үргэжлүүлэн шалгаж байсан. Улаан бурханы аяны үйл ажиллагаанд зарцуулагдах 1,117,000 төгрөгөөс 754,000 төгрөгийг бэлнээр гаргуулан өөртөө 284,000 хоолны зардалд 470,000 төгрөгийг эм тарианы хувийн хэрэгцээнд ашигласан нь нотлогддог гэж үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан тайлбарлаж байгаа нь хууль зөрчсөн агуулгатай байна. Учир нь энэ гэм бурууг зөвхөн шүүхээр тогтоох, тогтоогдохоос өмнө бусдыг үндэслэлгүйгээр гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй. Дээрх гэмт хэргүүдийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэн, хэзээ, хэрхэн, юунд зарцуулсан талаар тодорхой тогтоогүй гэдгийг ““““““““““ Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/45 дугаартай магадлалд заасан байдаг ба энэхүү үндэслэлээр хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаж, ““““““““““ 2022 оны 12 сарын 20-ны 15 дугаартай тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байдаг. Гэвч Улсын ерөнхий ““““““““““ газраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж дахин хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх явцад Эрүүгийн хуулийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зарим нэг хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болгож, хэрэгт нэмэлт өөрчлөлт оруулсан.
““““““““““ ““““““““““ тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2025002450236 дугаартай хэрэгт 2020 оны 05 сарын 27-ны өдөр яллагдагчаар татагдаж, хэд хэдэн үйлдэлд буюу 7 үйлдэлд буруутгагдан шалгагдаж байхдаа үйлдэл хэрэг нэмэгдэх, хасагдах байдлаар хичнээн хэрэг тогтоолоор хэрэгсэхгүй болж, өөрчлөлт орж байсан. Тухайлбал 7 үйлдлээс хэрэг хянан шалгах явцад ““““““““““ ““““““““““ газрын ““““““““““ 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 02 дугаартай холбогдох хэргийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор 1.Тэмбүүг устгая аяны санхүүжилтээс үлдсэн 790,000 төгрөгийг гарын авлага хэвлүүлнэ гэж хуурамч тайлан бичүүлсэн, 2.Төрийн сангийн зээлээр суралцах эмч нарын нэрсэд өөрийн нэрийг оруулсан, 3. 2019 оны 03 сард Элэг бүтэн Монгол аяны хүрээнд 2,200,000 төгрөгийг хувьдаа авч хуурамч тайлан бичсэн гэх 3 үйлдлийг Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн ““““““““““ ““““““““““ газрын ““““““““““ 2021 оны 10 сарын 17-ны өдрийн 18 дугаартай холбогдох хэргийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн ““““““““““ ХХК-д 112,400 төгрөг, 2019 оны 10 сарын 28-ны ““““““““““ХХК-д 117,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ““““““““““ХХК-д 187,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 284,000 төгрөг нийт 700,400 төгрөг төсвийн хөрөнгөөс гаргуулан хоолны зардалд зарцуулсан гэх үйлдлүүдийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш нэмж ““““““““““ 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 4 дугаартай зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор тус Улаан бурханы вакцины 1,500,000 төгрөгөөс 1,117,000 төгрөгийг ““““““““““ ХХК-руу шилжүүлэн 754,000 төгрөгийг нярав Л.”“““““““““аар дамжуулан бэлнээр гаргуулан авч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 22.8.1.1 дэх заалтад заасан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцно гэсний дагуу гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэл зааж хэрэгсэхгүй болгосон. Эцэст нь 2025002450236 дугаартай хэрэгт 2020 оны 03 сард Короновируст халдварын урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дуудагдан 102 цаг ажилласан 946,389 төгрөгийгөөртөөтушаал гарган олгожэрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчлөлт оруулж, тус хэргийг хянан шалгаж байгаад ““““““““““ ““““““““““ газрын ““““““““““ 2023 оны 12 сарын 14-ны өдрийн 10 дугаартай хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан. Энэхүү тогтоол гарахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг эцэслэн хаагдсан билээ. Мөн албан үүргээ биелүүлэхийг түтгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсны тухайд дараах тайлбарыг гаргаж байна.
Эрүүгийн хэрэгт 2020 оны 05 сарын 27- ны өдөр яллагдагчаар татаж, хэрэгтэй танилцснаас 2 хоногийн дараа таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хурал болж түүнд прокурор албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан гэх үндэслэлээр дээрх таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба гэмт хэргийн шинжтэй гэх олон буюу 7 үйлдлийг шалгаж дуусах хүртэл албан үүргээ биелүүлэхийг түтгэлзүүлсэн ба Прокурор Мөнхтуяагийн гомдолоо үндэслэж байгаа ““““““““““ 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 4 дугаартай зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд холбогдох дан ганц хэргүүдэд холбогдуулан уг таслан сэргийлэх арга хэмжээг зөвхөн хэрэглээгүй бөгөөд 7 үйлдлийг бүхэлд нь шалгахдаа уг таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, ажил, орлогогүй бодитойгоор хохирол учирсан. Намайг ийнхүү 2020 оны 05 сарын 27-ны өдрөөс 2023 оны 12 сарын 14-ний өдрийг хүртэл гэмт хэргийн шинжгүй үйлдэлд хууль бусаар яллагдагчаар татаж, хилсээр ял шийтгэж, ажил албан тушаалаас үндэслэлгүйгээр түтгэлзүүлэх мөн хувийн баталгаа гаргуулан авах зэргээр бие болон сэтгэл санааны, мөн хөдөлмөрлөх эрхийг удаан хугацаагаар түдгэлзүүлэн шалгасан хэргийг хэрэгсэхгүй болгосон ““““““““““ тогтоол нэг биш бөгөөд үйлдэл тус бүрээр нь шалгаж, хэрэгсэхгүй болгосон хэд хэдэн хэрэгсэхгүй болгосон тогтоолуудын үндэслэлүүдийг бүхэлд үнэлж, хамгийн сүүлд ““““““““““ газрын ““““““““““ 2023 оны 12 сарын 14-ны өдрийн 10 дугаартай хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг анхаарч, хуулийн дагуу үндэслэлтэй, үнэн зөв шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ““““““““““ гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх ““““““““““ гаргасан давж заалдсан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Хүсэлт гаргагч Ц.”“““““““““ нь гэмт хэргийн шинжгүй үйлдэлд 3 жил 9 сарын хугацаагаар шалгагдаж, ял шийтгэгдэж, албан тушаалаасаа түдгэлзүүлэгдэж ажиллаагүй байх хугацаанд авах ёстой байсан үндсэн цалин хөлс болох 87,044,283 төгрөгийг гаргуулж, үүнээс дээрхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулж тооцуулах болон хүн амын орлогын албан татварыг нөхөн төлж, авбал зохих байсан цалин 69,482,509 төгрөг, ““““““““““ажилтны 5 жил тутамд олгогдох тэтгэмж 6,531,942 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8,500,000 төгрөг, нийт 102,076,225 төгрөгийг төрөөс нөхөн төлүүлэхээр шаардаж нэхэмжлэл гаргажээ.
3.Прокурор шүүхэд “…Ц.”“““““““““ийн гаргасан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийя 45 дугаар бүлэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах” тухай хуулийн зүйл, хэсэг, заалтын дагуу хохирлоо нөхөн төлүүлэхээр гаргасан хүсэлт байтал шүүх шийдвэр гаргахдаа илүү нарийвчлан зохицуулсан хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж, хохирлоо шаардах эрх үүссэн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. ЭХХШТХуулийн 45.2 дугаар зүйлд хохирол нөхөн төлүүлэх үндэслэлийг зааж өгсөн ба 45.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт .... эсхүл тухайн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ял, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн хууль батлагдсанаар хүчингүй болсон, өөрчлөгдсөн тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэг буюу хохирол нөхөн төлүүлэх үндэслэлд хамаарахгүй гэж заасан. ““““““““““ 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4 дугаартай яллагдагчийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Ц.”“““““““““ийн Улаан бурхануудын нэмэлт дархлаажуулалтын аяны үйл ажиллагаанд зарцуулах төсвийн хөрөнгөнөөс 1,170,000 төгрөгийг аяны үйл ажиллагаанд зарцуулахаар шилжүүлсэн боловч 754,000 төгрөгийг “““““““““““” компаниас бэлнээр гаргуулан авч хувьдаа буюу ““““““““““ рестораны хоолны зардалд 284,000 төгрөг, ““““““““““ эмийн сангаас өөртөө эм тариа авсны 470,000 төгрөгийг шилжүүлж хувийн хэрэгцээндээ ашигласан болох нь нотлогддог. Хэрэгт шалгагдаж байх хугацаанд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байсан ба хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн улмаас хэргийг хуулийн өөрчлөлтөөр хэрэгсэхгүй болгосон байна. … Үүнтэй холбоотойгоор хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл бий болоогүй, хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэсэн агуулгаар тайлбар гаргаж маргасан.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
4.1.Хүсэлт гаргагч Ц.”“““““““““ийг ““““““““““ ““““““““““газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхад нь ““““““““““газраас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл шалгаж ““““““““““ ““““““““““ газрын Хяналтын ““““““““““ 10 дугаартай тогтоолоор уг хэргийг Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
4.2.Хүсэлт гаргагчийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгах хугацаанд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ЦХШЗ/71 дугаартай захирамжаар төрийн албанд ажиллах албан үүргээ биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан, уг хугацааг 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/114 дугаартай, 2020 оны 11 сарын 27-ны өдрийн 2020/ЦХШЗ/162 дугаартай захирамжаар тус тус 3 сарын хугацаатайгаар сунгасан, 2021 оны 3 сарын 04-ний өдрийн шүүгчийн 2021/ЦХШЗ/60 дугаартай захирамжаар тус арга хэмжээг 1 сарын хугацаагаар биелүүлэхийг түдгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ, дараа нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан, мөн 2021 оны 4 сарын 26-ны өдрийн шүүгчийн 2021/ШЗ/371 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж нэхэмжлэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
4.3.Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарны 23-ны өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Ц.”“““““““““ Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаатайгаар хасч, 2 жилийн хугацаагаар ““““““““““ ““““““““““ сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан.
4.4.”“““““““““ Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 2022/ДШМ/45 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан.
4.5.Хэрэгт нэмэлт ажиллагаа хийж ““““““““““ ““““““““““ газрын Хяналтын ““““““““““ 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.6.Ц.”“““““““““ ““““““““““ Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар ““““““““““ ““““““““““газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон байна.
5.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хууль бусаар …тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь, 2.3.-т тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тус тус тогтоогдсон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүсэхийг, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.2, 1.6 дахь хэсэгт хуулийн этгээдийн орлого, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг төр хариуцан арилгахаар тус тус заажээ.
6.Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зөрчлийн улмаас үүсэх үүргийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, хүсэлтийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
6.1.Хүсэлт гаргагчийн холбогдсон хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ.
6.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ... тухайн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон бол 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хохирол нөхөн төлүүлэхээр шаардах эрх үүсэхгүй.
Өөрөөр хэлбэл ““““““““““ ““““““““““ газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Ц.”“““““““““ийн Д.”“““““““““тэй бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Тэмбүүг устгах” аяны хүрээнд зарцуулагдах байсан 5,190,000 төгрөгийн төсвийн хөрөнгийн санхүүжилтээс 4,400,000 төгрөгийг “““““““““““газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээ, тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ, сургалт семинарыг телевизийн мэдээллийн хөтөлбөрт бэлтгэх, мөн зар түгээх, цаг үеийн холбогдолтой нэвтрүүлгийг шууд дамжуулах” талаар ““““““““““ “EBS” телевизийн захирал Х.Мөнхтуяатай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ хийж, уг гэрээнд заагдсан мөнгөнөөс 2,460,000 төгрөгийг авсан үйлдэл,
Мөн яллагдагч Ц.”“““““““““ нь нярав Л.”“““““““““тай бүлэглэн 2019 оны 06 дугаар сард аймгийн засаг даргын Улаан бурхан улаануудын нэмэлт дархлаажуулалтын аяны хүрээнд 1,500,000 төгрөгийн санхүүжилт олгосноос 1,117,000 төгрөгийг аяны үйл ажиллагаанд зарцуулах хэрэгслүүд худалдан авахаар “““““““““““” ХХК руу шилжүүлж, улмаар тухайн шилжүүлсэн төлбөрөөс 754,000 төгрөгийг бэлнээр “““““““““““” ХХК-иас гаргуулан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан /тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон/ үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ тогтоолд хүсэлт гаргагч Ц.”“““““““““ гомдол гаргаагүй байна./хх127-134х/
6.3.Ц.”“““““““““ийн холбогдсон дээрх үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хэрэгсэхгүй болгосон байх тул тэрээр 2020 оны 07 сараас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлсийг бүхэлд нь шаардах эрхгүй. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 3-д нийцээгүй гэж үзлээ.
7.Ц.”“““““““““ийг 2020 оны 03 дугаар сард Корона вирус халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дуудагдан 102 цаг илүү цагаар ажилласан хугацааны хөлсийг өөртөө ““““““““““газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А/20 дугаартай “Илүү цагийн хөлс олгох тухай” тушаалаар 946,389 төгрөгийг олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр шалгаж байгаад гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар ““““““““““ тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул тэрээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс түүнийг ажилд эгүүлэн тогтоосон 2024 оны 04 дүгээр сарын 01 хүртэлх ажлын 139 хоногийн цалингаа шаардах эрхтэй.
7.1.Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн ажиллаагүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэхдээ нэмэгдсэн цалингаар тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баталсан ба тус журмын 2.3.Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно: 2.3.5.хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор; гэж заасан.
7.2.Хүсэлт гаргагч Ц.”“““““““““ийн ажиллаж байгаагүй үеийн нэмэгдсэн цалингаар дундаж цалин хөлсийг тооцох нь үндэслэлгүй гэж дүгнэн, давж заалдах шатны шүүх дээрхи журмыг баримтлан Ц.”“““““““““ийн ажиллаж байх үедээ авч байсан, албан тушаалын зэрэглэлээр буюу ТЗ-10 зэрэглэлд хамаарч буй цалинг 1,088,657 төгрөгөөр тооцож, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилд эгүүлэн томилогдсон 2024 оны 04 дүгээр сарын 01 хүртэлх хугацааны ажлын 139 хоногийн цалин 7,038,294 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг шүүх “…Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд 3 өмгөөлөгчид өмгөөллийн хөлс нийт 8,500,000 төгрөг төлсөн болох нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр батлагдаж байна” гэж дүгнэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
8.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.
Харин хүсэлт гаргагч Ц.”“““““““““ийн хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, хохиролд хамаарахгүй тул өмгөөлөгчийн хөлс 8,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгчийг хөдөө орон нутагт ажилласан 5 жилийн урамшуулал авах эрхтэй гэж үзэж 6,531,942 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ““““““““““тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д нийцсэн байна.
10.Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, төрөөс хүсэлт гаргагчийн цалин, хөлс 7,038,294 төгрөг, тэтгэмж 6,531,942 төгрөг, нийт 13,570,236 төгрөг гаргуулж хүсэлт гаргагч Ц.”“““““““““т олгож, хүсэлтийн шаардлагаас цалин болон өмгөөлөгчийн хөлсөнд тооцож нэхэмжилсэн нийт 88,505,989 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01658 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1., “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.4., Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 13,570,236 төгрөгийг гаргуулж хүсэлт гаргагч ““““““““““ овогтой ““““““““““ын ““““““““““т олгож, хүсэлтийн шаардлагаас 88,505,989 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай…” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14.-т зааснаар ахлах прокурор Ц.Мөнхтуяа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА