Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 184/2016/00772/И |
Дугаар | 184/ШШ2016/00638 |
Огноо | 2016-08-17 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2016/00638
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 1-р хороолол 25-р байр 2-р орц 0 тоотод байрлах, “Өнөр-324” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 25-117 тоотод оршин суух А.Оюунцэцэгт холбогдох
дундын эд хөрөнгө ашиглалт, засварын зардал 261 100 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Өнөр-324” СӨХ-ны гүйцэтгэх захирал М.Янжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус СӨХ нь 1998 онд байгуулагдсан ба Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо 24, 25-р байрны 470 өрхийн 2100 гаруй оршин суугчид болох СӨХ-ны эрх ашгийг хамгаалан тэдэнд үйлчлэн ажилладаг төрийн бус байгууллага юм.
Гэвч СӨХ-ны 25 байр 117 тоотын оршин суугч Оюунцэцэг нь СӨХ-ны төлөх засвар үйлчилгээний төлбөрөө 2014 оны 8 дугаар сараас хойш хугацаанд төлөхгүйгээс болж бусад оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байна.
Иймд хариуцагч А.Оюунцэцэгээс дундын эд хөрөнгө ашиглалтын зардалд 261 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Оюунцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:
“Өнөр-324” СӨХ-ны нэхэмжилсэн 261 100 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Өнөр-324” СӨХ нь хариуцагч А.Оюунцэцэгт холбогдуулан дундын эд хөрөнгө ашиглалт засварын зардалд 261 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
А.Оюунцэцэг нь 2014 оны 8 дугаар сараас хойш Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 216 100 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Өнөр-324” СӨХ нь хариуцагч А.Оюунцэцэгээс 261 100 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.“Өнөр-324” СӨХ-ны нэхэмжлэлтэй А.Оюунцэцэгт холбогдох дундын эд хөрөнгө ашиглалт, засварын зардалд 261 100 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 4 241 төгрөг, хариуцагчаас 4 241 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 483 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хариуцагч А.Оюунцэцэг нь 261 100 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлөхөөр зохигч тохиролцсон болохыг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ