Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0274/И |
Дугаар | 276 |
Огноо | 2016-10-11 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн сум, 4 дүгээр баг, Найрамдалын 1-2 тоотод оршин суух Боржигин овогт Ёндонгийн Энхтуяа /РД:ЕЦ62082867/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч Ё.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ёндонгийн Энхтуяа 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын ЕБС-ийн үйлчлэгчээр 2016 оныг хүртэл ажилласан бөгөөд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оныг хүртэл ажилласан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Энхтуяа нь 1981 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оныг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын ЕБС-ын үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргасныг шүүх дараах нотлох баримтуудаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч Ё.Энхтуяа нь Дорноговь аймгийн Өргөн сумын ЕБС-ийн үйлчлэгчээр ажилласан болох нь Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг даргын тамгын газраас 1981 оноос 1991 оныг дуустал гаргаж өгсөн цалин хөлсний тодорхойлолт, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн цалин хөлсний тодорхойлолт, Дорноговь аймгийн Өргөн сумын 1987 оноос 1991, 1981-1986 оны цалингийн түүвэрүүд, Зургаа, таван жилийн гавшгайч Өргөн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын тушаал, гэрч Ш.Дэчинцоо, Ц.Цэцгээ нарын хамт ажиллаж байсан талаарх тодорхойлолтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус батлагдан тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ё.Энхтуяаг 1981 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын ЕБС-ийн үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Ёндонгийн Энхтуяаг 1981 оны 09 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын ЕБС-ийн үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ