Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 00231

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би

Нэхэмжлэгч: Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Эрдэнэтолгойн № 29 тоотод оршин суух Боржигон овогт Долгорын Алтмаа /РД:ТЕ69021865, Утас: 99404609/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Эрдэнэтолгойн № 29 тоотод оршин суух Боржигон овогт Алтмаагийн Чулуунхүү /РД:МЗ68021570, Утас:99404699/ нарт холбогдох зээлийн төлбөр Д.Алтмаагаас 32.185.398 төгрөг, А.Чулуунхүүгээс 6.075.971 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч

 

Тодорхойлох нь:

 

 Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...Иргэн Долгорын Алтмаа, Алтмаагийн Чулуунхүү нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН Банкны Хэрх тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ15/09 тоот зээлийн гэрээ, БИГ15/09 тоот барвцааны гэрээгээр 24 % хүүтэй, 36 сарын хугацаатай, 30,000,000 /Гучин сая / төгрөгийн бизнесийн зээл авсан. Д.Алтмаа гийн зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг Эрдэнэтолгой 30 тоотод үнээний фермерийн зориулалттай 300 мкв талбайтай Ү-1307006498 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг Эрдэнэтолгой 30 тоотод 3 байрлалтай эзэмших эрхтэй 0,25 га 0106244 дугаартай газрын гэрчилгээ, мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг Эрдэнэтолгой 32 тоотод байрлалтай хувийн сууцны зориулалттай 80 мкв талбайтай Ү-1307005822 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эзэмших эрхтэй 1120 мкв талбайтай 000503608 газрын гэрчилгээний хамт ээлийн барьцаанд гэрийн цахилгаан бараа барьцаалсан. Зээлдэгч А.Чулуунхүү нь 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай 13,115,233 /Арван гурван сая нэг зуун арван таван мянга хоёр зуун гучин гурван / төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаандаа хөргөгч, зурагчт, гэрийн тавилга барьцаалсан.Зээлдэгч нь Д.Алтмаа нь зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,504,933 /Хоёр сая таван зуун дөрвөн мянга есөн зуун гучин гурван / төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,113,039 /Найман сая нэг зуун арван гурван мянга гучин есөн / төгрөг, торгуулийн хүүгийн төлбөрт 68630 /Жаран найман мянга зургаан зуун гучин / нийт 10,686,602 /Арван сая зургаан зуун наян зургаан мянга зургаан зуун хоёр / төгрөгийн төлбөр хийсэн. Зээлдэгч А.Чулуунхүү нь зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 8,349,540 /Найман сая гурван зуун дөчин есөн мянга таван зуун дөчин / төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,693,709 /Хоёр сая зургаан зуун ерэн гурван мянга долоон зуун есөн / төгрөг, 11,043,249 /Арван нэгэн сая дөчин гурван мянга хоёр зуун дөчин есөн/ төгрөгийн төлбөр хийсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 2015 оны 12 дугаар сарын 30-наас хойш 318 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг 2015 оны 11 дүгээр сарын 24-нд зээл төлөх мэдэгдэл өгч, удаа дараа утсаар ярьж , уулзан зээл төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.Иймээс Д.Алтмаад 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1. 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ-15/12 тоот дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. 2016 оны 06 дугаар сарын 07-ны байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах, Үндсэн зээлийн үлдэгдэл 28714979 төгрөг,  Зээлийн хүүгийн төлбөрт 3381192 төгрөг, Торгуулийн хүү 72627 төгрөг,  Нотариатын зардал 16600 төгрөг нийт 32185398 төгрөг, Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: Улсын тэмдэгтийн хураамж- 383,876 төгрөг гаргуулах.

Д.Чулуунхүү нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:1. 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн ЗГ/13/328-1 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2. 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах  Үндсэн зээлийн үлдэгдэл       4,761,242 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 1,004,825 төгрөг, Торгуулийн хүү 125,832 төгрөг, Нотариатын зардал            1000 төгрөг, Нийт   5,892,899 төгрөг, Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: Улсын тэмдэгтийн хураамж- 130087 төгрөг гаргуулах. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй  тохиолдолд   нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах,  зээлийн  барьцаанд байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж өгнө үү.  Шүүхийн шийдвэр гарах хүртэл  хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах  өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

            Хариуцагч Д.Алтмаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..миний бие Хаан банкнаас авсан зээлийн төлөлтийг хийж байсан. Бизнесийн салбар ажилгүй болж эдийн засаг хямралд өртөж зээлээ төлж чадахгүй өдий хүрсэн. Хаан банкинд 32.185.398 төгрөгийг төлөх нь үнэн болно. Уг төлбөрийг төлөх тодохой хугацаа гаргаж өгнө үү. Маргах зүйл байхгүй гэжээ.

            Хариуцагч А.Чулуунхүү нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .. миний бие нь Хаан банкнаас авсан зээлийг ажилгүйдлээс болж төлж чадаагүй байгаа. Хаан банкны нэхэмжилсэн 6.075.971 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Маргах зүйл байхгүй гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Д.Алтмаагаас 32.185.398 төгрөг, А.Чулуунхүүгээс 6.075.971 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Алтмаа, А.Чулуухүү нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Алтмаагаас 32.185.398 төгрөг, А.Чулуунхүүгээс 6.075.971 төгрөгийг тус тус гаргуулах тухай Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 83.724 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  Б.Баатар, Б.Алтанцэцэг нараас 41.862 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 41.862 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбард буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ