Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 00279

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 7 дугаар баг, Нарангийн № 27 тоотод оршин суух, Боржигон овогт Ядамсүрэнгийн Батчимэг /РД:МЭ85080367, Утас:99408597/, Сэлэнгэ аймаг Мандал сум 7 дугаар баг, Нарангийн № 27 тоотод оршин суух, Монгол овогт Төмөрчулууны Отгонбаяр /РД:МЗ88011475, Утас:99000327/ нарт холбогдох 38199395.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр  сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Я.Батчимэг, Т.Отгонбаяр нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН Банкны Зүүнхараа салбараас 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/13/456 тоот орон сууцны зээлийн гэрээ, БГ/13/546 тоот барьцааны гэрээ байгуулан 19.2 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, 40000000 /Дөчин сая / төгрөгийн орон сууцны зээл авсан. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Мандал сум 2-р баг Спиртын 11- 297 тоотод байрлах Ү-1307000881 дугаартай 30.4 м2 талбайтай 2 өрөө орон сууц, гэрийн эд хогшил , Сэлэнгэ аймаг Мандал сум 7 дугаар баг Наран 27 тоотод байрлах Ү-1307001833 дугаартай хашаа байшин эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 5.2.2-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 6.762.287.88 /Зургаан сая долоон зуун жаран хоёр мянга хоёр зуун наян долоон төгрөг наян найман мөнгө/, зээлийн хүүгийн төлбөрт 16.181.601.27 /Арван зургаан сая нэг зуун наян нэгэн мянга зургаан зуун нэгэн төгрөг хорин долоон мөнгө/, торгуулийн хүүгийн төлбөрт 8,110.85 /Найман мянга нэг зуун арван төгрөг наян таван мөнгө/, нийт 22,952,000 /Хорин хоёр сая есөн зуун тавин хоёр/ төгрөгийн төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр сар бүр хугацаа хэтрүүлж одоогоор 47 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймээс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

           1. 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ /13/546 тоот дугаартай гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах,

           2. 2016 оны 08 дүгээр сарын 25-ны байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах,

            Үндсэн зээлийн үлдэгдэл – 33237712.12 төгрөг

            Зээлийн хүүгийн төлбөрт – 4944683.81 төгрөг

            Торгуулийн хүү – 0 төгрөг                                                                             

            Нотариатын зардал - 17000 төгрөг                                                                 

            Нийт 38199395.93

           3. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал:

            Улсын тэмдэгтийн хураамж - 348947 төгрөг

           4.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Батчимэг, Т.Отгонбаяр нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжилсэн 38199395.93 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Маргах зүйлгүй төлж барагдуулах болно гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 38199395.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Батчимэг, Т.Отгонбаяр нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 38199395.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Батчимэг, Т.Отгонбаяр нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 348947 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Я.Батчимэг, Т.Отгонбаяр нараас 174.473.5 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 174.473.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН