Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 149/2016/00290/И |
Дугаар | 00276 |
Огноо | 2016-09-30 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 00276
Хариуцагч нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн
зөвшөөрнсийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг Хас Банкны Зүүнхараа тооцооны төв /Утас:7036-7532, 99033605/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Гүн худаг 56 тоотод оршин суух Боржигон овогт Гомбосүрэнгийн Батмөнх /РД:МИ57101131, Утас:95443634/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг Гүн худаг 56 тоотод оршин суух Боржигон овогт Батмөнхийн Мөнхшүр /РД:МИ84080223, Утас:99419926/ нарт холбогдох зээлийн төлбөр 6749108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хас Банкны Зүүнхараа тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:… Зээлдэгч Г.Батмөнх нь 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Бичил зээлээр 12000000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.1 хувийн хүүтэйгээр 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийг автомашин худалдан авах зориулалтаар авсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 6483495 төгрөг үндсэн зээлийн хүү 3.780.492 төгрөг нэмэгдүүлсэн хүү буюу торгуульд 25.991 төгрөгийг тус тус төлсөн болно. Зээлдэгч зээлээ байнга хугацаа хэтрэн төлдөг байсан ба 2016 оны 12 дугаар сараас хойш зээлээ бүрэн төлөлгүй нийт 269 хоног хугацаа хэтрэн Монгол банкны чанаргүй зээлийн эргэлзээтэй ангилалд орсон байгаа. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн зүгээс зээл төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авч, идэвхи, санаачилга гаргахгүй байгаагаас бизнесийн ашгаар зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй болоод байна. Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг жагсаавал:
Зээлдэгчийн 1320011779 дугаар данстай бичил зээлд дараах эд хөрөнгө барьцаалагдсан болно. Ачааны машин /Зил 131 ДАА3030/-5.000.000 төгрөг, Чиргүүл /Бор ногоон ОЧ2525/-3.000.000 төгрөг, Өмчлөх газар /Г-1307000681 /-100.000 төгрөг
Хувийн сууц /Y-1307000355/-13000000 төгрөг, Нэхэмжлэх гаргах үеийн байдлаар 1320011779 данстай бичил зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү бусад зардлыг жагсаавал: - Зээлийн үндсэн төлбөр 5516505 төгрөг, -Хүүгийн төлбөр 1164941 төгрөг, -Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 60662, -Бусад зардал /нотариат төлбөр 7000 төгрөг, Зээлийн төлбөрт 6742108 төгрөг, нотариатын 7000 төгрөг, нийт 6749108 төгрөг нэхэмжилж байгаа болно. Иймд бидний тавьж байгаа дараах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Үүнд: Зээл барьцааны гэрээний дагуу барьцааны эрхийг хангуулж зээлийн үндсэн төлбөр, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгчийн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгө болон бусад хөрөнгөөр төлүүлэх, Зээл барьцаанд тавьсан хөрөнгүүд үрэгдэж болзошгүй учир барьцаа хөрөнгийг хамгаалалтанд авах (битүүмжлэх) гэжээ.
Хариуцагч Г.Батмөнх, Б.Мөнхшүр нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: …Бид нар Хас банкнаас 12000000 төгрөгний зээл авсан. Одоо үлдэгдэл 6749108 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь үнэн. Уг төлбөрийг төлөх нь үнэн болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв нь хариуцагч Г.Батмөнх, Б.Мөнхшүр нараас 6749108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Батмөнх, Б.Мөнхшүр нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Батмөнх, Б.Мөнхшүр нараас 6749108 төгрөг гаргуулах тухай Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Батмөнх, Б.Мөнхшүр нар маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122935 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Батмөнх, Б.Мөнхшүр нараас 62468 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 61468 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк-нд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ