Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
Хэргийн индекс | 149/2016/00273/И |
Дугаар | 00264 |
Огноо | 2016-09-26 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 00264
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р баг, Үйлчилгээний 22 тоотод оршин суух хаягтай, /РД:ТА:68030575, утас: 99487977/ Болийхон овогт Цэрэнжамцын Очирхуяг, /РД:МЗ:72041269, утас:99681915/ Монгол овогт Даш-Өлзийгийн Түмэнжаргал нарт холбогдох 17852215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Хас банкны Зүүнхараа тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Зээлдэгч Ц.Очирхуяг нь 2015.01.08-ны өдөр 1320015947 тоот гэрээгээр 12.000.000 /Арван хоёр/ сая төгрөгийг бичил зээлээр эргэлтийн хөрөнгөд зориулж 36 сарын хугацаатай сарын 2.2 хувийн хүүтэйгээр 2018.01.10-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан болно. Мөн 2014.10.01-ний өдөр 1320013192 тоот гэрээгээр 1.985.000 /Нэг сая найман зуун наян таван мянган/ төгрөгийн Хэрэглээний худалдан авалтын зээлийг 24 сарын хугацаатай сарын 2.1 хувийн хүүтэйгээр 2016.09.26-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. 2014.03.07-ны өдөр 1320011554 тоот гэрээгээр 10.000.000 /Арван сая/төгрөгийг Бичил зээлээр үндсэн хөрөнгөд зориулж 36 сарын хугацаатай сарын 2.1%-ийн хүүтэйгээр 2017.03.20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр дээрх 3 зээлийг авсан болно. Зээлдэгч нь эргэн төлөлтийн дагуу бичил зээлд үндсэн төлбөр 1.259.233 төгрөг үндсэн зээлийн хүү 1.021.898 төгрөг нэмэгдүүлсэн хүү буюу торгуульд 1.068 төгрөгийг төлсөн болно. Хашаа байшин барих зээлд үндсэн төлбөр 733.545 төгрөг үндсэн зээлийн хүү 4.319.422 төгрөг нэмэгдүүлсэн хүү буюу торгуульд 632 төгрөг төлсөн болно.
Зээлдэгч 1320013192 тоот зээлийн данстай хэрэглээний худалдан авалтын зээлийн төлөлтөө 2016 оны 01 дүгээр сараас хойш төлөөгүй ба шүүхэд өгөх үеийн байдлаар 214 хоног хугацаа хэтэрч эргэлзээтэй зээлийн ангилалд орсон. 1320015947 тоот зээлийн данстай бичил зээлийн төлөлтөө 2015.11 дүгээр сараас хойш төлөлгүй эргэлзээтэй зээлийн ангилалд орсон. 1320011554 тоот зээлийн данстай бичил зээлийн төлөлтөө 2015 оны 11 дүгээр сараас хойш төлөлгүй мөн эргэлзээтэй зээлийн ангилалд орсон болно.
Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн зүгээс зээл төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авч, идэвхи, санаачилга гаргахгүй байгаагаас бизнесийн ашгаар зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй болоод байна.
Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг жагсаавал:
Зээлдэгчийн 1320015947 тоот данстай бичил зээлд дараах эд хөрөнгө барьцаалагдсан болно.
1. Хашаа байшин /Ү-1307001308/-16.500.000 төгрөг
2. Эзэмших газар /ГД-0321235/-0.0 төгрөг
2. Унтлагын өрөөний тавилги -1.000.000 төгрөг
Зээлдэгчийн 1320013192 тоот данстай хэрэглээний худалдан авалтын зээлд дараах эд хөрөнгө барьцаалсан болно.
Зураг 42 инч – 1029000 төгрөг
Хөргөгч Самсунг – 956000 төгрөг
Зээлдэгчийн 1320011554 тоот данстай бичил зээлд дараах эд хөрөнгө барьцаалсан болно.
Суудлын авто машин /Мазда деомо СЭҮ 29-10/-8000000 төгрөг
Ачааны авто машин /Киа Пронтер СЭА 43-24/ 9000000 төгрөг
Зурагт Монел-400000 төгрөг
Хөлдөөгч Престеч-200000 төгрөг
Хөргөгч самсунг-300000 төгрөг
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 1320011554 данстай бичил зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү бусад зардлыг жагсаавал:
Зээлийн үндсэн төлбөр 4.722.223 төгрөг
Хүүгийн төлбөр 1.008.224 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 54.849 төгрөг
Нэхэмжлэх гаргах үеийн байдлаар 1320015947 данстай бичил зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү бусад зардлыг жагсаавал:
Зээлийн үндсэн төлбөр 9.000.000 төгрөг
Хүүгийн төлбөр 2.088.826 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 73.582 төгрөг
Нэхэмжлэх гаргах үеийн байдлаар 1320013192 данстай хэрэглээний худалдан авалтын зээлийн үндсэн зээл" хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү бусад зардлыг жагсаавал:
Зээлийн үндсэн төлбөр 744.376 төгрөг
Хүүгийн төлбөр 125.790 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9.845 төгрөг
Бусад зардал /нотариат төлбөр/ 24.500 төгрөг
Зээлийн төлбөрт 17.827.715 төгрөг, нотариатын төлбөр 24500 төгрөг нийт 17,852,215 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.Очирхуяг, Д.Түмэнжаргал нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкны нэхэмжилсэн 17,852,215 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд хэргийг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.
Үндэслэх нь:
Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн 17,852,215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Очирхуяг, Д.Түмэнжаргал нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн 17852215 /арван долоон сая найман зуун тавин хоёр мянга хоёр зуун арван тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Очирхуяг, Д.Түмэнжаргал нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 217211 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Очирхуяг, Д.Түмэнжаргал нараас 108610 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 108610 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.