Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалцаны Цэнгэл |
Хэргийн индекс | 101/2016/5687/и |
Дугаар | 0650 |
Огноо | 2016-09-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 0650
2016 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2016/00650 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Төмөрчний гудамж, 22 дугаар байранд байрлах, “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Төмөрчний гудамж, 22 дугаар байрны 03 тоотод оршин суух, 52 настай, эмэгтэй, Аргалан овгийн Цэрэндоржийн Алтанцэцэг /РД:ШЖ64012262/-т холбогдох
900 335 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Алтанцэцэг нь 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны буюу 17 сарын ашиглалт завсар үйлчилгээний төлбөр болох 1 500 335 төгрөгөөс 600 000 төгрөгийг төлж, үлдэх 900 335 төгрөгийг төлөхгүй байна.
Тус холбоо нь Ц.Алтанцэцэгээс дээрх төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж байсан боловч, төлбөрөө төлөөгүй. Иймд Ц.Алтанцэцэгээс 900 335 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Алтанцэцэгт холбогдуулан 900 335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага болох 900 335 төгрөгийг хариуцагч Ц.Алтанцэцэг төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Буянравжихын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 32 тал/
Иймд хариуцагч Ц.Алтанцэцэг нь “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага болох 900 335 төгрөгийг хариуцагч Ц.Алтанцэцэг төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 160 төгрөгийн 50 хувь болох 13 080 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 13 080 төгрөг, хариуцагч Ц.Алтанцэцэгээс 13 080 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Сууц-22” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ