Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2016/05233/И |
Дугаар | 4631 |
Огноо | 2016-07-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 4631
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 байранд байрлах, “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 41 байр, 193 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 байр, 138 тоотод оршин суух, Энхүүд овогт Энхбаярын Шинэбаяр /РД:ЦБ66122379/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 518.263 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 байрны 138 тоотын оршин суугч Э.Шинэбаяр нь 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөлгүй 518.263 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулаад байна. Тус оршин суугчийн сарын төлбөр нь 18.080 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, сангийн засвар хийх Сууц өмчлөгчдийн холбоог хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж байна. Мөн амьжиргааны доод түвшиний цалин авч цаг хугацаагүй ажилтай байдаг үйлчлэгчийг хэдэн сар жилээр хөлс мөнгөгүй зарж байгаа нь үүргээ ухамсарлахгүй байна. Удаа дараа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө өгөхийг шаардан мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө барагдуулахгүй байгаа тул Э.Шинэбаяраас 518.263 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Н.Ганчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.Шинэбаярт холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 138.583 төгрөгөөс татгалзаж, үлдэх 379.680 төгрөгийг хариуцагч Э.Шинэбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 100.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, 79680 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Шинэбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Шинэбаяр миний бие “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 138.583 төгрөгөөс татгалзаж, үлдэх 379.680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Шинэбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 100.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, 79680 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч н.Шинэбаярт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 518.263 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 138.583 төгрөгөөс татгалзаж, үлдэх 379.680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Шинэбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 100.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, 79680 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 16200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 8100 төгрөг, хариуцагч Э.Шинэбаяраас 6020 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 138.583 төгрөгөөс татгалзаж, 379.680 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Э.Шинэбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 100.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, 79680 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 8100 төгрөг, хариуцагч Э.Шинэбаяраас 6020 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дулаанхаан-50” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА