Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2016/06057/И |
Дугаар | 4719 |
Огноо | 2016-07-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 4719
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах “Жи Мобайл” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон 2 гудамж, 35 тоотод оршин суух, Сартуул овогт Энхтайваны Хишиг-Эрдэнэ /РД:ЧД80053063/
Гэрээний үүрэгт 240.000 атөгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Хишиг-Эрдэнэ нь “Жи Мобайл” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Э.Хишиг-Эрдэнэ нь одоо 160000 төгрөгийн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртөй байгаа. Иймд Э.Хишиг-Эрдэнээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 80000 төгрөг, нийт 240000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Хишиг-Эрдэнэ нь төхөөрөмжийн үнэ 160.000 төгрөгийг төлж барагдуулсан тул “Жи Мобайл” ХХК нь алдангид нэхэмжилсэн 80.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Э.Хишиг-Эрдэнэд холбогдуулан гэрээний үүрэгт 240.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Хишиг-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг төлж барагдуулсан учир хариуцагч Э.Хишиг-Эрдэнэд холбогдуулан гаргасан 240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийн 3925 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Э.Хишиг-Эрдэнэд холбогдуулан гаргасан 240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7850 төгрөгийн 50 хувь болох 3925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 3925 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА