Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2016/00028

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 09 өдөр

   Дугаар 181/ШШ2016/00028

       Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       

            Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Ичинхорлоо би,   

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Үйлдвэрийн 1-9 тоотод оршин суух Гуртааш овогт Тамжидын Түмэнжаргал /РД:РР88072564/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ЗС-4-35 тоотод оршин суух Урианхан овогт Лодонгийн Баатар /РД:ХК57092811/-т холбогдох

675439 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Түмэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т.Түмэнжаргал би 2015 оны 10 дугаар саырн 10-ны өдөр Toyota camry  маркийн 7003 УНК дугаартай автомашинаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын замд 2-р энгээгээр явж байх үед Mitsubishi Canter маркийн 6518 УБН дугаартай ачааны автомашины жолооч Л.Баатар нь зүүн гар талаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний машинд ихээхэн хохирол учруулсан. Миний машинд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээгээр 1 553 000 төгрөгийн хохирол, М.Мөнх-Эрдэнэд эрүүл мэндийн хохиролд 120 000 төгрөгийн хохирол, нийт 1 673 000 төгрөгийн хохирол учирсан. Л.Баатар нь С ангилалын даатгалгүй явсан учир Бодь даатгал хохирлын 71,22 хувь буюу 1 191 561 төгрөгийг гаргаж,  үлдэгдэл 481 439 төгрөгийг Л.Баатар төлж барагдуулахаар болсон. Иймд Л.Баатараас 481 439 төгрөгийг эвлэрүүлэн зуучлалд хандсан 30 000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний 10 000 төгрөг, осол болсноос хойш олох ёстой байсан орлого 154 000 төгрөг нийт 675 439 төгрөгийг гаргуулан өгнө үү гэж нэхэмжилсэн боловч одоо хариуцагч Л.Баатартай эвлэрэн хэлэлцэж машины хохиролд 480 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд төлсөн тэмдэгтийн хураамжид 30 000 төгрөг, нийт 510 000 төгрөгийг Л.Баатар нь 2016 оны 6 дугаар сарын 15-нд 250 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 260 000 төгрөгийг Хаан банкны миний 5085070154 дансанд хийн төлж барагдуулахаар болсон гэжээ.

Хариуцагч Л.Баатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Баатар би нэхэмжлэгч Т.Түмэнжаргалын нэхэмжилж буй машины хохирол болон эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн мөнгө нийт 510 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 15-нд 250 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 260 000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5085070154 дугаартай дансанд хийн төлж дуусгана гэжээ.

        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Түмэнжаргал нь хариуцагч Л.Баатараас 675439 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  зохигчид эвлэрэн хэлэлцэж “нэхэмжлэлийн үнийн дүнг 165439 төгрөгөөр багасган үлдэх 510 000 төгрөгийг хариуцагч Л.Баатар /2016 оны 6 дугаар сарын 15-нд 250 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 260 000 төгрөгийг/ Хаан банкны 5085070154 дансанд хийн төлж барагдуулахаар харилцан тохиролцож  эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Хариуцагч Л.Баатар нь 510 000 төгрөгийг /2016 оны 6 дугаар сарын 15-нд 250 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 260 000 төгрөгийг/ нэхэмжлэгчийн Хаан банкны 5085070154 дансанд хийн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30000 төгрөгийн тал хувь 15000 төгрөгийг  Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 данснаас  гаргуулж,  хариуцагч Л.Баатараас улсын тэмдэгтийн хураамжид 15000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

4.Зохигчид  энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

                           ШҮҮГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО