Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 5091

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 61 байр, 20 тоотод оршин суух, Хангай овогт Дамдинхүүгийн Батбаяр /РД:ТИ73053016/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо,  Зүүн наран 18 гудамж, 46 тоотод оршин суух, Хатгин овогт Чимэддоржийн Энхтайван /РД:ИЖ68022403/

Зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Батбаяр миний бие Ч.Энхтайваны хүсэлтээр 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр 1 хоногийн хугацаатай зээлсэн ба харин хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэтэл Ч.Энхтайван нь хүний итгэл алдан тэр өдрөөс хойш өнөөг хүртэл нэг ч төгрөг өгөөгүйгээр үл барам холбоо ч барихаа байсан. Би өөрөө цаанаа давхар зээлтэй бөгөөд Ч.Энхтайванд зээлсэн мөнгөө алдангитай нь бодож үзэхэд 2.000.000 төгрөг болж байна. Иймд Ч.Энхтайванаас 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

   Нэхэмжлэгч Д.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Д.Батбаяр миний бие хариуцагч Ч.Энхтайванаас нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн 200.000 төгрөгөөс татгалзаж, 1.800.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Энхтайван 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч Ч.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ч.Энхтайван миний бие нэхэмжлэгч Д.Батбаяртай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 1.800.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Энхтайван би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Д.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 1.800.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Энхтайван төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 1.800.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрэв. Дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд татгалзахгүй гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батбаяр нь хариуцагч Ч.Энхтайванд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 1.800.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Энхтайван төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 1.800.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Ч.Энхтайванаас 21875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 1.800.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Энхтайван төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 1.800.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 46950 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Ч.Энхтайванаас 21875 төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 21875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Батбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА