Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 5250

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байр, 00 тоотод байрлах, “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоо

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байр, 141 тоотод оршин суух, Хойд овогт Рагчаагийн Баттогтох /РД:ПМ73091932/

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 314.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байр, 141 тоотод оршин суугч Рагчаагийн Баттогтох нь 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарын Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 314.600 төгрөгийн өртэй. Р.Баттогтохоос 2015 оны 12 дугаар сарын 03, 2016 оны 02 дугаар сарын 02, 2016 оны 05 дугаар сарын 08, 2016 оны 07 дугаар сарын 08, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус албан мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд Р.Баттогтохоос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 314.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

              Нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Г.Баяраа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Р.Баттогтох нь нэхэмжлэлийн шаардлага 314.600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөөс 100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 100.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 114.600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Өлзийсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Р.Баттогтох нь “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 314.600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг 314.600 төгрөгөөс 100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 100.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 114.600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Р.Баттогтоход холбогдуулан үйлчилгээний төлбөрт 314.600 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Баттогтох нь “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 314.600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөөс 100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 100.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 114.600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Р.Баттогтохын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Р.Баттогтохоос 5044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Р.Баттогтох нь “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 314.600 төгрөгөөс 100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 100.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 114.600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 10.088 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5044 төгрөг, хариуцагч Р.Баттогтохоос 5044 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА