Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 5151

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 10-р хороолол, Тэм 102-р байрны 13 тоотод оршин суух, эмэгтэй, РД-СФ76010104, Боржигин овогт Баатарсүхийн Болорчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, UB платинум 606 тоотод байрлах, РД-5446279, Стандарт проперти ХХК-д холбогдох

 худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 602 880 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 15 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 22 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Болорчимэг хариуцагч Стандарт проперти ХХК-д холбогдуулан 2 602 880 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Стандарт проперти ХХК-д 2016-06-11 өдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу 5 324 000 төгрөгийн бараа материал нийлүүлж, урьдчилгаанд 3 000 000 төгрөгийг авч, үлдэгдэл 2 324 000 төгрөгийг 2016-06-25 өдрийн дотор хариуцагч төлөхөөр тохирсон.

Хариуцагч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй тул бараа материалын үндсэн төлбөр 2 324 000 төгрөг, гэрээний дагуу алданги 278 880 төгрөг нийт 2 602 880 төгрөгийг хариуцагч Стандарт проперти ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Стандарт проперти ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Болорчимэгийн нэхэмжилсэн 2 602 880 төгрөгийг 2016-10-05 өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Болорчимэгийн нэхэмжилсэн 2 602 880 төгрөгийг хариуцагч Стандарт проперти ХХК бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 56 890 төгрөгөөс 28298 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 28592 төгрөгийг, хариуцагчаас 28298 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 602 880 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Болорчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Стандарт проперти ХХК бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 56 890 төгрөгөөс төлбөл зохих 56596 төгрөгийн 50 хувь болох 28298 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 28592 төгрөгийг, хариуцагчаас 28298 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.НАРАНЦЭЦЭГ