Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 5190

 

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би, 

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 9-р байрны 13 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХГ55041911, Шанх овогт Цэрмаагийн Доржтовоогийн нэхэмжлэлтэй,   

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 21А байрны 13 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8-р хороо, 4-р хороолол, 10-р байрны 0 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЖ74101973, Баян-Айраг овогт Балгансүрэнгийн Амарсайнд холбогдох,

орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 300 000 төгрөгийг гаргуулах  тухай иргэний хэргийг хянаад,

 

                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2015-01-15 өдөр Б.Амарсайнтай өөрийн орон сууцыг  сард 300 000 төгрөгөөр хөлслүүлэхээр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.

Б.Амарсайн төлбөрөө төлнө гэж удаа дараа баталгаа гаргасан боловч 2015 оны 09 сараас хойш огт төлөөгүй.

Иймд Б.Амарсайнаас 3 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Амарсайнд холбогдуулан 3 300 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Амарсайн 3 000 000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, бичмэл баримтыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Доржтовоо хариуцагч Б.Амарсайнд холбогдуулан 3 300 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.

 

Хариуцагч Б.Амарсайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжилсэн 3 300 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу  түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4  дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 67750 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1  дэх хэсгийг удирдлага болгон,                        

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Амарсайнаас 3 300 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ц.Доржтовоо татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 67750 төгрөгөөс 33875 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 33875 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.НАРАНЦЭЦЭГ