Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/06817/И |
Дугаар | 5192 |
Огноо | 2016-09-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 5192
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, 41-р байрны 50 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УП88110633, Харчин овогт Гэрэлцогтын Энэрэлд холбогдох,
1 165 762 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 06 өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 12 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК хариуцагч Г.Энэрэлээс үйлчилгээний төлбөр болон худалдан авсан гар утасны үнэ 1 165 762 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Г.Энэрэл манай байгууллагатай 20183471 тоот гэрээ байгуулан үүрэн холбооны 99088263 дугаарын дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Iphone 6 plus 128GB утсыг зээлээр худалдан авч ашигласан.
Г.Энэрэл нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, төлөгдөөгүй үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоож, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30 000 төгрөгийг хассан болно.
Иймд Г.Энэрэлээс 1 165 762 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1 165 762 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 2016-02-01 өдрөөс хойш төлөгдөөгүй үүрэн холбооны үйлчилгээ болон гар утасны төхөөрөмжийн үнэ нийт 1 165 762 төгрөгийг хариуцагч Г.Энэрэл бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 32 528 төгрөгөөс 16 264 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 16 264 төгрөгийг, хариуцагчаас 16 264 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Үүрэн холбооны 99088263 дугаарын үйлчилгээ болон гар утасны төхөөрөмжийн үнэ 1 165 762 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Энэрэл бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 32 528 төгрөгөөс 16 264 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 16 264 төгрөгийг, хариуцагчаас 16 264 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ