Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 5244

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би, 

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-9, өөрийн байранд байрлах, Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,   

хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 27-р байрны 32 тоотод оршин суух, эрэгтэй, РД-РЗ72102910, Пүрэвсүрэнгийн Батбаярт холбогдох,

133 563 төгрөгийг гаргуулах  тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: П.Батбаяр нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2011-01-19 өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, дараа төлбөрт VIP 800 үйлчилгээний 91110175 дугаарын эзэмшигч болсон.

            П.Батбаяр нь гэрээний үүргээ үл биелүүлэн, 91110175 дугаарын 2015 оны 10 сарын байдлаар үйлчилгээний төлбөр 228 563 төгрөгийг төлөөгүй тул үйлчилгээг хаасан.

Иймд П.Батбаяраас төлбөрийн үлдэгдэл 228 563 төгрөг, үүнээс барьцаа 100 000 төгрөгийг хасаад 128 563 төгрөг, нотариатын зардалд 5 000 төгрөг, нийт 133 563 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Батбаяр нэхэмжилсэн 133 563 төгрөгөөс 133500 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, бичмэл баримтыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК хариуцагч П.Батбаярт холбогдуулан 133 563 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Скайтел ХХК нь нэхэмжилсэн 133 563 төгрөгөөс 133 500 төгрөгийг хариуцагч П.Батбаяр төлж барагдуулсан шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу  түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4  дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4 657 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1  дэх хэсгийг удирдлага болгон,                        

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч П.Батбаяраас 133 563 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Скайтел ХХК татгалзсаныг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4 657 төгрөгөөс 2329 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2328 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                  Д.НАРАНЦЭЦЭГ