Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 5065

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5036895 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауер, 8 давхарт байрлах, “Юнител” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн АЕ87031462 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 24а-112 тоот хаягт оршин суух, Э.Гэрэлмаад холбогдох,

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 532.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Э.Гэрэлмаа нар харилцан тохиролцож 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88086079 дугаарт нь LG L flex маркын гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлөхөөр тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 3 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Э.Гэрэлмаагаас 88086079 дугаарын ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөр нийт 355.000 төгрөг, алданги 177.500 төгрөг, нийт 532.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай байгууллага нь Э.Гэрэлмаад холбогдуулан 532.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Э.Гэрэлмаа нь 535.500 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Э.Гэрэлмаагаас 532.500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Э.Гэрэлмаа нь бүрэн төлж барагдуулсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 532.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Э.Гэрэлмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Юнител” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.625 төгрөгийн тал хувь буюу 8313 төгрөгийг улсын төсвөөс, 8313 төгрөгийг хариуцагч Э.Гэрэлмаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-нд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ