Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 4922

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5055873 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-д оршин байх “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЛБ51030310 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 1в хэсэг улаанхуран 012 гудамж, 5-4 тоот хаягт оршин суух, Жамцын Гантогоод холбогдох,

Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ж.Гантогоо нь манай байгуулагатай 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр манай компанитай 1202644 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Ж.Гантогоо нь төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 160.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.Иймээс Ж.Гантогоогоос үлдэгдэл 160.000 төгрөг, алданги 80.000 төгрөг нийт 240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллага нь хариуцагч Ж.Гантогоод холбогдуулан 240.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж  барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Ж.Гантогоод холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 240.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Гантогоо нь бүрэн төлж барагдуулсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Гантогоо нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Ж.Гантогоод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийн тал хувь буюу 3925 төгрөгийг улсын төсвөөс, 3925 төгрөгийг хариуцагч Ж.Гантогоогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-нд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ