Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01175

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2016/01101/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын ****** дүгээр баг, ******* ******  тоотод оршин суух ******* овогт *******гийн *******, /РД: *******, утас:9937-5790/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух ******* овогт *******ийн *******, /РД: , утас: 9903-4485/-д холбогдох,

 

"Нийт 7.000.000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “С.*******ийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ц.*******, нэхэмжлэгч С.******* нар эвлэрч хүү болох 2.000.000 төгрөгийг хасаад мөн үндсэн зээлээс 500.000 төгрөгийг хасаад нийт 4.500.000 төгрөг дээр эвлэрч энэ төлбөрийг авахаар тохиролцов. Төлбөр төлөх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор 500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны дотор 500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор 500.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны дотор 500.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны дотор 500.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны дотор 500.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны дотор 500.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны дотор 500.000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох нийт 7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7.000.000 төгрөгөө багасгаж 4.500.000 төгрөг болгосныг хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар С.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох иргэний хэрэгт 4.500.000 төгрөгийг хариуцагч нь графикийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 86.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА