Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2016/01114/И |
Дугаар | 01098 |
Огноо | 2016-08-16 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 01098
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01114/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймгийн ******* *******,****** ****** ******* даргын ******* газарт холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хүн амын орлогын албан татварын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“ Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ****** дугаар шийдвэрээр 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажлын 42 хоногийн цалинг 1.707.426 төгрөг гэж тогтоосныг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 119 тоот магадлалаар 1.560.654 төгрөг гэж бууруулан тогтоосон байна. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажлын 68 хоногийн 2.764.412 төгрөг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлаар тогтоосон 1.560.654 төгрөг, нийт 4.325.066 төгрөгийг нөхөн олгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн ******* *******, Дархан-Уул аймгийн ******* даргын ******* газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хүн амын орлогын албан татварын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Л.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Дархан-Уул аймгийн ******* *******, Дархан-Уул аймгийн ******* даргын ******* газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хүн амын орлогын албан татварын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 151 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн ******* *******, Дархан-Уул аймгийн ******* даргын ******* газраас 42 075 төгрөг, Төрийн сангийн 190 000 941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 42 075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА