Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 01121

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/01168/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ****** дугаар хороо, ******* гудамж ******* тоотод оршин суух *******гийн *******, /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр баг, *************  тоотод оршин суух *******ийн *******, /РД: *******/-д холбогдох

3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гэрээний үүргээ биелүүлээгүй С.*******аас гэрээний үнийн дүн болох 2.000.000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2.000.000 төгрөгний 0.5 хувиар хугацаа хэтэрсэн 163 хоногийн алданги 1.630.000 төгрөгнөөс гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 1.000.000 төгрөгийг нэмээд нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

     “...гэрээгээр Д.*******ын Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн шүүхэд гаргасан 3.000.000 төгрөг нэхэмжилсэн үнийн дүнгээс 500.000 төгрөгийг хасан үлдэгдэл төлбөр болох 2.500.000 төгрөгийг доорх хугацааны дагуу төлж барагдуулахаар тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Төлөх график 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 250.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 250.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 250.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 500.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 500.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард 250.000 төгрөг тус тус төлнө” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                     ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөгийн тал хувь болох 27.475 төгрөгийг хариуцагч С.*******аас, Төрийн сангийн 190.000.941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 27.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА