Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 101/2016/05750/и |
Дугаар | 165 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 165
2016 оны 06 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2016/00165 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 049 тоотод оршин суух, Лөннүт овогт Лхагважавын Наранцэцэг /РД:МЮ87121369/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж, 31 байр, 52 тоотод оршин суух, Галшархад овогт Лхагвасүрэнгийн Батбилэг /РД:УХ89041316/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Мөнгөнтуяа, хариуцагч Н.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би Н.Баттөмөртэй 2001 онд танилцаж, 2002 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүү М.Төгөлдөрийг, 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Алтанзуыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор бүртгүүлсэн. Бид ар гэр, архи дарсны асуудлаас болж муудалцаж, 2008 оноос тусдаа амьдрах болсон бөгөөд одоо бидний хэн аль нь тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн.
Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Шүүхээр шийдвэрлүүлэх тэтгэлгийн маргаан байхгүйь аав нь хүүхдүүдээ харж ханддаг гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг зөвшөөрнө. Хүүхдүүдийг ээжид нь үлдээнэ. Хүүхдүүд зуны амралтаараа над дээр ирдэг. Би хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг. Иймд тэтгэлгийн болон эд хөрөнгийн маргаангүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Мөнгөнтуяа нь хариуцагч Н.Баттөмөрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2001 онд танилцаж, 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2002 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүү М.Төгөлдөр, 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр охин Б.Алтанзул нар төржээ.
Зохигчид 2008 оноос тусдаа амьдарсан, одоо хэн аль нь тус тусын амьдрал зохиосны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул шүүх тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд гэрлэлтийг цуцлав.
Хүү М.Төгөлдөр, охин Б.Алтанзул нарыг өөрсдийнх нь санал болон нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөлд үндэслэн эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг, түүнчлэн гэрлэлт хэдийгээр цуцлагдсан боловч хүүхийн хувьд О.Мөнгөнтуяа, Н.Баттөмөр нар эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржгин овогт Очиржавын Мөнгөнтуяа /РД:СЩ84013003/, Боржигин овогт Нэмэхбаярын Баттөмөр /РД:СЩ83051114/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2002 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү М.Төгөлдөр, 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Алтанзул нарыг эх О.Мөнгөнтуяагийнх нь асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, зохигчид дундаа хамтран өмчлөх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Ариунзулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА