Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 5284

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол  905 дугаар байрны 104 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ЙЮ 81041211, Цэрэндуламын Болдбаатарын нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Ка 3 дугаар байрны 37 тоотод  оршин суух, регистрийн  дугаар УХ 77010174, Боржигон  оовогт  Хадбаатарын Шинэбаярт  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ц.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Х.Шинэбаяртай 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7072 тоот Зээлийн гэрээ байгуулан 10 000 000  төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдүүлсэн юм.Зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож 2015 оны 12-р сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан. Зээлдэгч Х.Шинэбаяр зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2014 оны 12 сарын 14-ний өдөр 500,000 төгрөг 2015 оны 01-р сарын 13-нд 400 000 төгрөг, 2015 оны 03-р сарын 13-нд 350 000 төгрөг, нийт 1 250 000 төгрөгийг зээлийн хүүнд төлснөөс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд Х.Шинэбаяраас Ц.Болдбаатар надад төлбөл зохих нийт төлбөрийн хэмжээ 20 750 000 төгрөг болсон байна. Хариуцагч Х.Шинэбаяраас 10 000 000 төгрөгийн үндсэн зээл, 5 750 000 төгрөгийн зээлийн хүү, 5 000 000 төгрөгийн алданги, нийт 20 750 000  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Болдбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Х.Шинэбаяраас зээлийн гэрээний үүрэгт 20 750 000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийнхээ шаардлагаас 7 750 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 13 000 000 төгрөгөөс, 2016 оны 11 дүгээр  сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг /сар бүрийн 25-ны өдрийн дотор  1 000 000 төгрөг төлөхөөр/ 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Шинэбаяр шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Х.Шинэбаяраас зээлийн гэрээний үүрэгт 20 750 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь 7 750 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 13 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд  2016 оны 11 дүгээр  сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг /сар бүрийн 25-ны өдрийн дотор  1 000 000 төгрөг төлөхөөр/ 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Болдбаатар хариуцагч Х.Шинэбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 7 750 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 13 000 000 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр  сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг төлөх /сар бүрийн 25-ны өдрийн дотор/ 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 700  төгрөгийн 50 хувь болох 130 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 130 850 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 222 950 төгрөгийн 50 хувь болох 111 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Ц.Болдбаатарын нэхэмжлэлийн шаардлагын 7 750 000 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч Х.Шинэбаяр үлдсэн 13 000 000 /арван гурван сая/ төгрөгөөс 2016 оны 11 дүгээр  сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг /сар бүрийн 25-ны өдрийн дотор  1 000 000 төгрөг төлөхөөр/ төлөх зэргээр 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 700  төгрөгөөс 130 850 /нэг зуун гучин мянга найман зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 130 850 /нэг зуун гучин мянга найман зуун тавин/  төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 111 475 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                      З.ДОРЖНАМЖИН