Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2016/00607

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот,*****-д холбогдох,

 

“Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний үүрэгт 1,671,777 төгрөг  гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг  нар оролцов.  

      

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ Нэхэмжлэгч “*****” ХХК хариуцагч ******* нар харилцан тохиролцож 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88065640 дугаарт нь Iphone 6 (соlог-Соld), А1549gold маркын гар утасыг /IMЕl соdе 35922706189262/ 12 сарын хугацаатай  2015 оны 05  дугаар сараас 2016 оны 05 сар хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 5 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 88065640 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох нийт 1,114,518 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3%-ийн алданги болох 557,259 төгрөг нийт 1,671,777 төгрөг төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад                                       

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “*****” ХХК нь хариуцагч *******ид холбогдуулан  “Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний үүрэгт 1,671,777 төгрөг  гаргуулах тухай”  нэхэмжлэл гаргажээ.

           

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр  88065640 дугаарт 1,600,000 төгрөгийн үнэ бүхий  iPhone 6 (соlог-Соld), А1549 gold маркын гap утсыг урьдчилгаа 580,000 төгрөг төлж, 12 сарын хугацаатай зээлээр худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “Үүрэн холбооны дараа төлбөрт iPhone үйлчилгээний гэрээ” болон өргөдлийн маягтаар тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”,  Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Хууль болоод гэрээнд зааснаар хариуцагч ******* нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний үүрэгт  гар утасны үлдэгдэл төлбөр 1,114,518 төгрөг, үүрэн холбооны ярианы төлбөр, хугацаа хэтрүүлсэн хоногт тооцогдох алдангийн хамт 557,259 төгрөг, нийт 1,671,777 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч *******ид гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд  хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг танилцуулсан боловч хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

            Мөн шүүх *******ид 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр товлон зардлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.