Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2016/00414

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/00414

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах Скайтел ХХК /РД:2576376/-ийн хүсэлттэй,

Н.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Золбоо оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Бат-Эрдэнэ нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан 1 139 000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy S4 I 9500 гар утсыг худалдан авч, төлбөрийг 4 сарын хугацаатай хуваан төлөхөөр тохиролцсон. Н.Бат-Эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 184 500 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд түүний оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 184 500 төгрөг нэхэмжлэх зорилгоор Н.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.

Скайтел ХХК-нь Н.Бат-Эрдэнэтэй 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийжээ.

Гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэхэд Н.Бат-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 9-58-42 тоот гэсэн хаягт оршин суудаггүй болох нь, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон

тогтоох нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Н.Бат-Эрдэнэ /РД:УЗ71061211, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 9-58-42 тоот, утас 99118516, 99041487,99773882/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО