Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
Хэргийн индекс | 102/2016/05446/и |
Дугаар | 368 |
Огноо | 2016-07-22 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 368
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: Капитрон банк ХХК
Хариуцагч: Энх-Учрал /
Зээлийн гэрээний үүрэгт 1 567 927 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, ажиллагаа хийгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 1 567 927 төгрөгийг Х.Энх-Учралаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Энх-Учрал шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1 567 927 төгрөгнөөс 2016 оны 7 сарын 8-нд 709 179 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 858 748 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 8 сарын 22-ны дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Х.Энх-Учрал нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 567 927 төгрөгнөөс 2016 оны 7 сарын 8-нд 709 179 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 858 748 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 8 сарын 22-ны дотор төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь Х.Энх-Учралд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1 567 927 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 1 567 927 төгрөгнөөс 2016 оны 7 сарын 8-нд 709 179 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл болох 858 748 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 8 сарын 22-ны дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Капитрон банк” ХХК нэхэмжлэлтэй Х.Энх-Учралд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1 567 927 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “1 567 927 төгрөгнөөс 2016 оны 7 сарын 8-нд 709 179 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл болох 858 748 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2016 оны 8 сарын 22-ны дотор төлж барагдуулна” гэсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 037 төгрөгийн тал хувь болох 20 018,5 төгрөгийг улсын төсвөөс, 20 018,5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ